Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ


12-р сарын 5
9 цаг 52 минут

       ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар пүрэв гарагт албан бус уулзалт хийсэн тухай Оросын удирдагчийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

Уулзалт ганцаарчилсан хэлбэрээр, хаалттай болсон байна. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар хоёр улсын харилцааны хамгийн эмзэг, чухал асуудлууд болон олон улсын сэдвүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. “Чухам ийм төрлийн уулзалтуудын үер бодлого тодорхойлогддог” гэж тэрбээр хэлсэн байна.

Оросын Ерөнхийлөгч В.Путин хоёр өдрийн айлчлал хийхээр Энэтхэгт пүрэв гарагт хүрэлцэн иржээ. Баасан гарагт буюу өнөөдөр Шинэ Делид дээд түвшний албан ёсны хэлэлцээ болно. Хэлэлцээний дараа талууд Засгийн газар хоорондын хоёр талын багц баримт бичиг, мөн худалдаа-эдийн засгийн хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна. Хоёр улсын удирдагчид мөн Орос-Энэтхэгийн бизнесийн форумын нэгдсэн хуралд үг хэлж, хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх ажээ.

Оросын удирдагч мөн Махатма Гандигийн дурсгалын цогцолборт зочилж, Энэтхэгийн Ерөнхийлөгч Драупади Мурмутай уулзана. Гадаадын хэвлэлүүдэд Путиний айлчлалыг түүхэн бөгөөд Энэтхэгийн хувьд 21-р зууны хамгийн чухал айлчлал хэмээн бичжээ.

Путин пүрэв гарагт India Today сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр хоёр улсын батлан хамгаалах, худалдаа болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар ярьсан байна. Путин мөн Орос-Энэтхэгийн харилцаа гуравдагч улсад ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй гэдгийг онцолжээ.

Түүнчлэн тэрбээр Украины хямралын талаар ярихдаа, Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-г Барууныхны өдөөн эхлүүлсэн дайныг дуусгах оролдлого гэж мэдэгджээ. Путин нэмж хэлэхдээ, Москва өөрийн ашиг сонирхол болон иргэдээ хамгаалж байгаа, харин Украины эрх баригчдын хандлага неонацист дэглэмийг санагдуулж байна гээд тэд мөргөлдөөнийг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар өөрсдийгөө үндсэндээ буланд шахсан гэв

Оросын төрийн тэргүүн мөн Украины нөхцөл байдлыг зохицуулах АНУ-ын засаг захиргааны төлөвлөгөөний талаар байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч Дональд Трампыг хүний эрх, хүмүүнлэгийн зарчмыг баримталдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг гэж хэлжээ. Мөн тэрбээр Орос, АНУ-ын эдийн засгийн харилцааг сэргээх нь олон салбарт ач холбогдолтой байна хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.