Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой


12-р сарын 5
10 цаг 48 минут

        УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, тус ордын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хянан шалгах түр хороог байгуулсан. Тус Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулах гэж байна. Сонсгол хоёр шаттай бөгөөд эхнийх нь 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд “Онтрэ”-гийн буюу Жавхлант, Шивээ Толгой ордын ашиглалтын лицензийн талбайн нөөц тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох баримтуудыг судална. Дараагийнх нь, 2025 оны арванхоёрдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, санхүүжилтийн хүүгийн талаарх баримт бичгүүдийг хэлэлцэж нээлттэй сонсохоор болсон. Энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 хүнийг гэрчээр дууджээ.

Энэ талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “…2006 оноос хойшх 20 жилийн хугацаанд “Оюу толгой” төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгаа” гэж тайлбарласан. Тэрээр “…Сонсгол нь хэн нэгнийг цоллох биш, тусгай шалгалтын хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг цуглуулан, судлан шинжилж, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаа юм. Тиймээс сонсголд дуудагдаж буй гэрчүүдийг иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн идэвхтэй оролцохыг хүсье” гэсэн юм. Мөн, Түр хорооны гишүүд “…Сонсголд гэрчээр оролцсон хүмүүсийг буруутгахгүй байхыг хүсэж байна.”, “...Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан УИХ-ын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Аль түвшиндээ, ямар шалтгаанаар хэрэгжилт нь хангагдахгүй байсныг Түр хорооны хянан шалгагч, шинжээчид тогтоохоор 60 мянга гаруй хуудас материалыг судлан, шинжилж байна. Сонсголоор Монголын ард түмэнд бодитой мэдээллүүдийг хүргэж, шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана”, “…60 мянга гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байна. Тийм учраас шинжээчид, хянан шалгагч нар ажиллах хэдий ч олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх боломжгүй, нотлох баримт болгон ашиглах боломжгүй болоод байна. Иймд эдгээр баримтыг нууцын ангиллаас гаргуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн” гэх зэргийн тайлбарыг олон нийтэд хүргэсэн юм.

Товчхондоо, олон нийт “…“Оюу толгой” төсөл хөдөлснөөс хойш ашиг биш өр олборлож байна”, “…“2019 оноос ашиг хүртэж эхэлнэ” гэсэн нь сунаад 2032 ог болсон. Ойлгохын аргагүй олон мянган хувьсагчтай тоогоор толгой эргүүлж байгаад дахиад сунаж магад” гэх ойлголтоо зөв, буруу эсэхийг энэ сонсголоос мэдэх ач холбогдолтой.

Гэвч, гол гэрч болох Ерөнхий сайд асан С.Баяр

“…Би бээр төрөө хүндэлдэг иргэн мөн хэдий ч, эл сонсголд очихгүй” гэж цахим сүлжээгээр мэдэгдэв. Уг нь, тэрээр Оюу толгойг анх гардаж хөдөлгөсөн, төслийн гэрээг анх хийсэн Засгийн газрын тэргүүн нь байгаа юм. Тэр утгаараа, С.Баяргүй Оюу толгойн сонсгол гэж байхгүй л болчихоод байгаа юм.

Тэгээд ч түүнийг сонсохоор дуудсан Оюу толгойн гэрээнээс гадна “Онтрэ”-гийн асуудал тун эргэлзээтэй. Учир нь, “Онтрэ” компанид Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг Жавхлант, Шивээ Толгой ордын ашиглалтын лиценз оччихсон. Энэ лицензүүд 2009 онд гэрээнээс яаж үлдээд яагаад “Онтрэ”-д очсон нь анхаарал татдаг. Тэгээд ч “Онтрэ” ХХК нь “Оюу толгой” ХХК-тай хамтын ажиллагааны 76 хуудас гэрээг Монголын талын оролцоогүйгээр албажуулсан. Гэтэл Оюу толгойн бүлэг ордын нийт хүдрийн биетийн 30 хувь нь энэ хоёр лицензийн талбай дээр оршдог. Алтны 42 хувь, зэсийн 24 хувь, мөнгөний 29 хувь, молибдены 94 хувь агууламжтай маш том хүдрийн хэсэг энэ хоёр лицензийн талбайд хамаардаг. Тиймээс С.Баяр ядаж Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ сонсголд очиж ярих ёстой.

Эх сурвалж: Б.Очир "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 21 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 25 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 35 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 34 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 38 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.