Хоббигоороо бүтээсэн миний түүх


12-р сарын 5
12 цаг 32 минут

      Буянт-Ухаагийн анивчсан гэрэл дунд буух онгоцны дуу миний хувьд ердийн шуугиан биш. Миний бага нас, мөрөөдөл, урам зориг бүгд тэр чимээнд шингэсэн байдаг. Хүмүүс машинаар минь дүүрэн онгоц байгааг хараад “Онцгой хоббитой хүн” гэдэг л дээ. Харин миний хувьд энэ бол хоббигоороо бүтээсэн түүх юм.

Би Буянт-Ухаагийн 7 дугаар сургуулийг төгсөж, тэр орчинд өссөн. Ээж, аав, ах, эгч маань нисэхэд ажилладаг байсан болохоор онгоц миний нүдэнд анхнаасаа “хамгийн сайхан гэрэлтэй ертөнц” мэт санагддаг байлаа. Би өдөр бүр тэнгэр өөд дүүлэх онгоцуудыг харж,  нэг л өдөр би “тэр ертөнцийн хүн” болно гэж боддог байв.  Хүүхэд насны тэр мэдрэмж, тэр дотно ертөнц намайг онгоц цуглуулах хобби руу хөтөлсөн.

Одоогоор машин дотор мань 90 гаруй, гадна талд 70 орчим онгоц бий. Харин гэртээ 200 гаруй, нийт 400 орчим онгоцтой. Хүмүүс манайд орж ирээд “Энэ айл уу, музей юу?” гэж их гайхдаг. Гэрт онгоц маань багтахаа больсон учраас машиндаа онгоцоо нааж, шрупдэж тогтоох болсон юм л даа.

Би олон орноор явж, олон онгоцоор нисэж үзсэн. Өндөр дээрээс доош харах үнэхээр миний хувьд ер бусын, гайхалтай мэдрэмж. Тэгэхээр онгоцууд маань зүгээр нэг тоглоом, цуглуулга төдийхөн биш, миний амьдралын үнэт түүх, миний хүүхэд нас, миний сэтгэл багтсан мөрөөдөл минь юм шүү.

Залууст хандаж хэлэхэд, өөрийн гэсэн хүсэл, мөрөөдөлтэй байж, дуртай зүйлтэй байх хүсэл зорилготой болоорой. Тэгж чадвал хүн өөрөө илүү гоё, илүү урамтай амьдардаг юм шүү. Би онгоцуудаа харахаар зорилгодоо үнэнч байсан өөртөө баярладаг.

Эх сурвалж: Г.Цогзолмаа "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ8 цаг 9 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана8 цаг 13 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо8 цаг 23 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов1 сар 15. 13:27Нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ1 сар 15. 13:23YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.