18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо


12-р сарын 5
15 цаг 42 минут

        Тэтгэврийн зээлтэй ахмадууд сар бүр төлөлт хийсний дараа эм тариа, талх, сүүгээ авч чадахгүй байна. Эх орныхоо хөгжлийн сайн сайхны төлөө амьдралаа зориулсан азай буурлууд маань гавьяаны амралтаа аваад амьжиргаанд хүрэхгүй байгаа нь үнэн.

Улсын хэижээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээлтэй.

Зээлтэй ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6%-г зээлийн төлбөрт суутгуулж, үлдсэн 17%-ийн орлогоороо эм тариа, ойр зуурын хэрэгцээгээ хангахад хүрэхгүй байна. Зарим ахмадуудын тэтгэвэр тэр чигтээ зээл төлөхөд зориулагдаж байна. Энэ хүрээнд нийт тэтгэврийн зээлийн 95%-ийг олгодог Төрийн банк, Хаан банк болон мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Монголбанкны удирдлагуудтай уулзлаа.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах, ачааллыг бууруулах, ахмадууд руу чиглэсэн санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй байх асуудлаар иргэдийн саналыг уламжиллаа. 

Жишээ нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад 8 сая төгрөгийн зээлийг жилийн 17.8% хүүтэй авахад, хугацаа богино байх тусам гарт нь үлдэх мөнгө эрс багасдаг.

12 сарын хугацаатай бол сар бүр 733 мянган төгрөг төлж, ахмадад ердөө 67 мянга л үлдэнэ. 24 сарын хугацаатай бол 401 мянга үлдэнэ. 36 сарын хугацаатай бол 512 мянган төгрөг гарт үлдэж, ахмадын амьжиргаанд бодит нэмэр болно.

Тийм учраас эхний ээлжинд одоо 18 сараар авсан тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох, сар бүрийн зээлийн ачааллыг бууруулах боломжийг судлах, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Монголбанк 12-р сарын 11-нд Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, одоо 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

Энэ бол ахмадуудад энэ цаг үед хэрэгтэй бодит дэмжлэг байх болно. Цаашид бид асуудлыг нэг удаагийн шинж чанартай гал унтраах биш уг сууриар шийдэх, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжих шаардлагатай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 22 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 26 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 36 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 35 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 39 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.