Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны хэсэг” байгуулах санал, цаашдын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.Томуугийн вирусийн идэвхжилийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг. Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна.
Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэжээ.
Иймээс Боловсролын сайдын 11 дүгээр саын 27-нд гаргасан тушаалын дагуу Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжих юм.
• 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-нээс 12 -ныг дуустал танхимаар,
• 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.
Жич: Бага, дунд ангийн хичээл цахим долоо хоногийн хугацаа дуусмагц “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийн дагуу хичээл сургалтын үйл танхимаар зохион байгуулагдана.
Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
Хууль зүйн зөвлөх үйлчилгээний урилга

Сэтгэгдэл бичих