Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал болж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлэхдээ,
-"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" болон Монгол Улсын 2026 оны төсөв батлагдсан. Эдгээр бодлогын баримт бичиг нь эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бодитоор нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжихэд чиглэсэн Засгийн газрын "Шинэ итгэл, Эрс шинэтгэл" бодлого юм. Ирэх таван жилийн үндсэн чиглэлд "Төрийн оролцоог багасгаж, бизнесийн орчныг хөнгөвчилж, баялаг бүтээгчдийн бүтээмжийг өсгөх" чиглэлд тодорхой ажлуудыг тусгасан гэдгийг тэмдэглээд "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгааг онцоллоо. 3асгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлого, судалгаа, зөвлөмж боловсруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусган, эргэж танилцуулахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

Хуулийн төсөлд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудаас нийт 642 санал ирүүлээд байна. "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хуулиар бизнесийн үйл ажилллагаа явуулах эрхийг бүрэн хангана гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.




Facebook
Twitter
Youtube


Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа
Парламентын мэтгэлцээний УАШТ болно
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ
Энэ бямба гарагт бүх нийтээр нөхөж ажиллана
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ.gif)

Сэтгэгдэл бичих