“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”


12-р сарын 8
9 цаг 20 минут

       Сүүлийн үед гаалийн байгууллагатай холбоотой ноцтой мэдээллүүд дахин гарах болов. Угтаа, гаалийн ажилтнуудтай холбоотой асуудлууд нам дарагдаад алга болчихоогүй, харин далд хэлбэрт ороод байсан бололтой юм. Учир нь, алдарт Замын-Үүдийн гаалийнхны холбогдсон хэрэг, урьдын л Улаанбаатар хотын гаалийн газрынхны үйлдсэн асуудал дахин дэлгэгдлээ. Тиймээс, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллаж, “...Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхааруулж байна. Гаалийн байгууллага энэ онд төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуул” хэмээн үүрэг болгов. Мөн, нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг хэрэгтэй. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгасан юм. Ерөнхий сайдыг ийн гаалийн байгууллагад биечлэн очиж, үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж үүрэг даалгавар өгсний дараа гаалийн жирийн ажилтнууд “шүгэлдээд” эхэллээ. Тэд “…Хамгийн гол нь гаалийн байгууллагад цагдаагийн албан хурандаа нар ирснээс хойш манайхны улсын төсөвт төвлөрүүлдэг орлого сох дутах болсон. Энэ жил бүр 1.6 их наяд төгрөгөөр дутаж байна. Ерөнхий сайд өөрийн биеэр Гаалийн цахим бүрдүүлэлтийн төв дээр ирж гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй танилцсан. Ерөнхий сайд энэ мафитай улам нарийн, улам гүнзгий танилцах хэрэгтэй. Тэгвэл улсын төсөвт орох ёстой татвар яаж сох дутдагийг олж харах болно” гэцгээв. Мөн тэд “…ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван нар мэдээжийн үйлдлүүдийг нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж, харсан ч хараагүй юм шиг байж, улам өөхшүүлээд байдаг. Ийм хэд хэдэн албан тушаалтан бий”, “…ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа нар манай байгууллагад удирдах албан тушаалд ажиллах болсон. Тусгай албанаас тэтгэвэрт гараад тусгай албанд ажиллаад байгаа нь хуулийн зөрчил биш үү” гэх зэрэг асуудлыг хөндөж байна. Гаалийн жирийн алба хаагчид эдгээрийг “…Албаны нэр хүндийг унагаж, гаалийн байгууллагад ажилладаг 1500 хүний ажил амьдралд хар толбо суулгалаа” хэмээцгээж байна. Тэд энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдсэн юм.

Тэдний мөрдөн шалгуулах гомдол хүсэлтэд дурдагдаад байгаа хэд хэдэн хүн байгаа аж. Тухайлбал, “…ЦЕГ-т томоохон албан тушаал хашиж байсан, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар томилогдож ирсэн. Ирснээсээ хойш Монгол Улсын гаалиар юу орж гарахыг шийддэг болсон. Тэрээр ГЕГ-ын албан бус дэд дарга болоод удаж байна”, “…ЦЕГ-ын Хүний нөөцийн дарга байж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа Ж.Баясгалан ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга болж ирээд томилгоо хийж суудаг болсон. Түүнд төрийн албаны хууль дүрэм үйлчилдэггүй юм байна”, “…Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн гэж үл бүтэх нөхөр бий. Энэ хүн өнөө цагийн контрбандын томчуудын нэг гэгддэг. Тэрээр Замын-Үүд болон Улаанбаатарт орон сууц, зочид буудал барьж байгаа мэдээлэл бий. Гаалийн ямар ч татваргүй бараа материал хилээр оруулж, хямд барих байдлаар тэр бизнесээ босгож байна”, “…Шивээхүрэн дэх Гаалийн дарга М.Өнөрбуян ойр хавийнхаа уурхайнуудыг дарамталж, өөрийн нүүрсний машиныг явуулж, нүүрсний гэрээ авч бизнес хийдэг байж болзошгүй”, “…Ховд аймгийн  Булган сум дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ илээр татваргүйгээр их хэмжээний бараа оруулж бизнес хийдэг, тус аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайгаас нүүрсний гэрээ авч, үүний зэрэгцээ өөрийн мэдлийн 100 гаруй нүүрс тээврийн машинуудыг оочер дугааргүйгээр явуулдаг байж болзошгүй” зэрэг мэдээллүүдийг одоогоор хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар бэлджээ.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ4 цаг 19 минутын өмнөТэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь4 цаг 24 минутын өмнөХ.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно4 цаг 29 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна4 цаг 33 минутын өмнөГуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө8 цаг 56 минутын өмнө“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно9 цаг 24 минутын өмнөХувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа9 цаг 28 минутын өмнөНоос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов9 цаг 39 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа9 цаг 46 минутын өмнөМонгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ3 сар 3. 10:00ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ3 сар 3. 9:56Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 3. 9:52“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ3 сар 3. 9:31“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ3 сар 3. 9:23Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа3 сар 3. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн3 сар 3. 9:10Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.