Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ


12-р сарын 8
9 цаг 34 минут

     БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /DW/. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоолоо гэж Бениний засгийн газар мэдэгдсэн байна. Энэ тухай ням гарагт Ройтерс, АFP агентлагууд мэдээллээ.

Бенин улсын Дотоод хэргийн сайд Алассан Сейду мэдэгдэхдээ, засгийн газар нөхцөл байдлыг хяналтдаа авсан тул иргэд ердийн байдлаар ажил амьдралаа зохицуулахыг уриалжээ.

Засгийн газрын төлөөлөгч Вильфрид Леандре Хунгбеджи-гийн мэдэгдсэнээр бол, 7-ны өдөр төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон 14 хүнийг баривчлаад байна.

Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Олушегун Аджади Бакари хэлэхдээ, цөөн тооны хэсэг цэргүүд засгийн газрыг түлхэн унагах оролдлого хийсэн боловч ерөнхийлөгч Патрис Талонд үнэнч хүчнийхэн одоо дэг журмыг сэргээхээр ажиллаж байна гэлээ.

Үүний өмнөхөн цэргийнхний 8 төлөөлөгч үндэсний телевизээр мэдэгдэл хийхдээ, хурандаа Тигри Паскаль тэргүүтэй цэргийн хороо засгийн эрхийг гартаа авсныг зарласан бөгөөд Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож, агаар, хуурай зам ба тэнгисийн хилийг хаасан байна. Бениний хамгийн том хот болох Котонугийн хэд хэдэн дүүрэгт өглөөгүүр буун дуу сонсогдож байжээ. Цагдаа нар гол гол уулзваруудад байрласнаар буудалцаан зогссон байна. Гадаад хэргийн сайдын хэлснээр, хуйвалдагчид зөвхөн үндэсний телевизийн байрыг хяналтдаа авчээ.

Сүүлийн жилүүдэд Бениний хөрш Нигер, Буркина-Фасо болон Мали, Гвиней, Гвиней-Бисауд цэргийнхэн засгийн эрхийг авсан байна.

Бенин улс 1960 онд Францаас салж, тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1991 оноос хойш тус улсын улс төрийн байдал тогтвортой байгаа юм. 

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 12 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 16 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо6 цаг 26 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов8 цаг 25 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ8 цаг 29 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ9 цаг 34 минутын өмнөХаагдсан зам, даваа байхгүй9 цаг 46 минутын өмнөАвлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө9 цаг 51 минутын өмнөЖарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ9 цаг 55 минутын өмнөАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.