Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа


12-р сарын 8
9 цаг 50 минут

        Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа. Цаг уур, орчны шинжилгээний газар энэ онд шинэ супер комьпютер HPC-г суурилуулсан. Тус супер компьютер нь 2011 онд суурилуулсан супер төхөөрөмжөөс тооцоолох хурд 16, процессорын тоо 4, хадгалах төхөөрөмжийн багтаамж 20 дахин тус тус нэмэгджээ.


Ингэснээр манай улс цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг 5 хоногийн өмнө гаргадаг байсныг 10 хоног, газар зүйн нарийвчлалын хувьд таван километр тутамд байсныг 1,5 км болгож илүү нарийвчлалтай болгожээ. Мөн үерийн эрсдлийг 5-10 хоногийн өмнө тооцоолох боломж бүрдсэн байна. Улмаар 20, 50, 100-н жилийн цаг уурын нөхцөл байдлыг таамаглан гаргах боломжтой болжээ.

Цаг уур, орчны шинжилгээний салбарт нэвтэрч буй өндөр технологийн төхөөрөмж, программ хангамж дээр ажиллах нарийн мэргэжлийн, мэдээллийн технологийн чиглэлийн албан хаагчдын ур чадварын нэмэгдэл, цалин нийгмийн баталгааг хангах асуудлаар санал бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах

Хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, радарын технологийн хослолыг үйл ажиллагаандаа илүү өргөн хүрээнд нэвтрүүлж, ажиглалтыг автомат станц бүхий сүлжээг өргөтгөхөд шаардлагатай санхүүжилтийн саналыг танилцуулах, цаг агаарын урьдчилсан мэдээг зорилтот бүлэгт түргэн шуурхай хүргэх арга замуудыг нэмэгдүүлэх

ЦУОШГ-ын ажилтнууд ТҮ (Төрийн үйлчилгээ)-ний шатлалаар цалинждаг байдлыг өөрчлөх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт даалгалаа.

10 хоног тутамд хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11-р сарын 30-ны байдлаар нийт нутгийн 75 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Увс аймгийн Малчин, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянхайрхан, Цагаанчулуут, Булган аймгийн Рашаант, Баяннуур, Хангал, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Сант, Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул,Түшиг, Дархан-Уул аймгийн Шарын голд 20см-ээс дээш цасан бүрхүүл тогтжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ4 цаг 15 минутын өмнөТэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь4 цаг 20 минутын өмнөХ.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно4 цаг 25 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна4 цаг 29 минутын өмнөГуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө8 цаг 52 минутын өмнө“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно9 цаг 20 минутын өмнөХувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа9 цаг 24 минутын өмнөНоос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов9 цаг 35 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа9 цаг 42 минутын өмнөМонгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ3 сар 3. 10:00ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ3 сар 3. 9:56Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 3. 9:52“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ3 сар 3. 9:31“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ3 сар 3. 9:23Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа3 сар 3. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн3 сар 3. 9:10Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.