Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг


12-р сарын 9
9 цаг 11 минут

      Эд баялгаа хулгайд алдсан хүн ядуурч, өлсөж, бүр турж үхэж ч болно. Эд хөрөнгөө хулгайд алдах олон тохиолдол, олон арга зам буй. Эзэнгүй хөрөнгийг хулгайч авна. Манаачтай нь хуйвалдаад ч хулгайлж болно. Өнөөдөр гэхэд л Монголын үндэсний баялагт эзэн алга.

Бидний өмнөөс эзэд нь байгаарай гээд сонгосон, томилсон хүмүүс нь ажлаа хийхгүй байна, үүргээ биелүүлэхгүй байна, биднээс цалин аваад, дээр нь баялгаас маань хулгайлаад, бусдад өгч авлига аваад, хулгайч нартай хуйвалдаж хувиа хүртээд, хулгайч нарын гар хөл, хамсаатан нь болоод хувирчихжээ.

Ийм үзэгдэл даруй 35 жилийн туршид газар авлаа, бэхэжлээ, зохион байгуулалтанд орж хүчирхэгжлээ. Хулгайлдаг арга, заль нь ч илчлэгдэх боломжгүй шахам хэмжээнд хүртлээ боловсронгуй болчихлоо. Цаашдаа монголчууд ядууран ядуурсаар, бүр өлсгөлөнд нэрвэгдэж ч болзошгүй нөхцөл бүрэлдэхнээ! Би хэтрүүлж, муу санаа, сэдлээр харлуулж, олон түмнийг төөрөлдүүлэх, айлгах гээгүй шүү. БАЯЛАГ БҮХЭН ХЭМЖЭЭТЭЙ, ДУУСАХ ЦАГ, ЦЭГТЭЙ. Ашигт малтмал дуусаад, үржил шимтэй хөрс шороо угаагдаад, хийсээд, усны нөөц шавхагдаад, ургамал, ой мод устчихвал хүмүүс бид яах билээ? Ийм байдалд орчихсон, байдгаа бүгдийг нь шахам алдчихсан, хулгай, луйврын золиос болчихсон улс орон байгаа шүү дээ!

Монголын маань баялагт уул нь УИХ гээд 126 манаач, засгийн газар гээд хэдэн зуун манаач, мөн цагдаа, шүүх, прокурор гээд олон зуун манаач байгаа билээ.

Яахлаараа хэдэн мянган манаачтай үндэсний баялаг маань хулгайлагдаад байна вэ? Үндэсний баялгийг цөөн хэдэн гэр бүл биш, харин ард нийтээрээ л тэгш, шударга хүртэх ёстой, бүр тийм хуультай шүү дээ! Ард түмнийхээ нэрийн өмнөөс хамгаалах, манах ёстой хүмүүс, байгууллагууд нь өөрсдөө хулгайчид болчихсон байгааг ард түмэн ойлгохгүй, итгэхгүй байсаар 30 гаруй жил болчихлоо. Одоо ч гэсэн бүрэн, сайн ойлгоогүй хүмүүс хот, хөдөөгүй л олон байна. Гэтэл нөгөө талд нь 30 гаруй жил “хулгайлсан, хөлжсөн, тэрбумтан болчихсон, хуягласан бодонгууд болчихсон, дархлагдчихсан, зарим нь бүр УИХ, Засгийн газарт хувийн төлөөлөгчидтэй болчихсон” хадлашгүй, баригдашгүй томчууд болчихсон сууцгааж байна... Худал амлаж, хуурч, мөнгө тарааж, залилж мэхэлсээр байгаад Саарал ордонд орж чадвал тийм хүмүүсийн хийдэг гол ажил нь, бүр 4 жил, 6 жил хийдэг ажил нь, авлига авах, хулгайлах, аль болох томоор хулгайлах үйлдэл болчихож байна. Төрийн ордон дотор ийм хүмүүс дүүрчихлээр Монгол маань өөдлөнө гэж үү? өөдлөх ямар ч боломжгүй биз дээ? Ингэхлээр сонгох, томилох хүмүүсээ чухам хэн бэ? гэдгийг нь мэдэх, таних, үргэлжлүүлээд хянах нь тун ч чухал юм.

Сонгогчид ингэж чадахгүй байна, ийм хэрийн ухамсаргүй байна. Тэжээл өгч байгаа хүн дээр л өлссөн мал бөөгнөрдөг шиг хэд гурван төгрөг, бэлэг сэлт хараад л саналаа өгөөд байх юм бол дээр дурдсан бүхэн хэдэн зуун жилээр давтагдан гарах болно. “Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг” гэдэг үг үнэн байгаа биз дээ?

Он оны улсын төсөв зохиох, хэлэлцэж батлах үед нам намын олигархи бүлэглэлүүдийн шунал, шунахайрал ил гарч, хоорондоо араатан лугаа хэмхэлдэх болов. Тэдэнд ичих, эмээх сэтгэл, шуналаа хазаарлах хүмүүжил, ёс суртахуун ч байдаггүй юм байна. Сонгуулийн үед хандив нэрээр том том авлига авчихсан Их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд ч бараг өдөр шөнөгүй хор найруулж цаад эзэддээ улайран зүтгэж байх болов. Хөдөлмөр, зүтгэлээрээ, эрдэм боловсролоороо бус, хувийн нэр хүндээрээ бус зөвхөн л мөнгө тарааж, санал худалдан авч сонгогдсон гишүүд бол яг л “чонотой нийлсэн нохой, хэн нэгний утсан хүүхэлдэй” юм байна. Ийм дүр нь ил харагдаж, тодорхой болчихсон олон хүнийг сонгогчид бид цалинжуулж, эрх дарх олгож, тансаглуулж байна шүү дээ! Монголын төрийн ордон муу муухай, бусармаг бүхний үүр уурхай мэт болчихоод байна. Улстөрчдийн бусармаг бүлэглэлүүд, олигархиудын гар хөл, төлөөлөл бологсдыг 100 хувь солихоос нааш Монгол маань өөдлөхгүй нь тодорхой байна биш үү? 35 жил харлаа, хүлээлээ, тэвчлээ, цөхөрлөө.

Муу, сайн аливаа үзэгдэлд хэмжээ, хязгаар, өөрчлөгдөх цаг, цэг гэж байдаг даа! Энэ янзаараа үргэлжлэх нь үнэндээ боломжгүй болчихоод байна. Манай нийгэмд өнөөдөр буй болчихоод байгаа бүх бүлэг, давхраа энэнийг сайн ойлгосон байх учиртай.

Нүдэнд ч, чихэнд ч ил, тод болчихлоо! Хүн ам маань ч үзэл санааны хувьд төөрөлдөж гүйцлээ. Өнөөдөр 37 нам буй. Барууны, зүүний, төвийн, баруун төвийн, зүүн төвийн, либераль, неолибераль, либертари, социал-демократ, социалист, коммунист, ардчилсан, консерватив, неоконсерватив гэхчилэн нэрлэх, тоочих аваас 20-40 үзэл онол дурдагдах, хэн ч бүгдийн нь учрыг олох боломжгүй. Олон намын туршилт ээлж дараалан явагдах аваас 1000 жил ч багадах байх. Нэгийг нь Монголд 70 жил туршлаа. Эцсийн үр дүнг нь өвөө эмээ, аав, ээж маань ч үзэж чадсангүй. Өнөөгийн туршилтын үр дүн, эцсийг би ч, үр, ач нар маань ч бас л үзэж чадахгүй байх. Дараа нь бас юу туршигдах бол оо? Уул нь “төр, засагдаа сайн хүмүүсийг сонгоод, сонгогч бүр чадах хэрээрээ хөдөлмөрлөөд” л болчих энгийн хувилбар байгаа юм шүү дээ.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө20 минут 56 секундын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал34 минут 40 секундын өмнөХулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа38 минут 8 секундын өмнөЯпоны зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө1 цаг 1 минутын өмнөЭдийн засгийн өршөөлийн хууль батална гэснээс болж аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй, төсвийн орлого тасарчээ1 цаг 5 минутын өмнөХэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав1 цаг 9 минутын өмнөЯмар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг1 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн1 цаг 19 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа12 сар 8. 19:5311-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ12 сар 8. 14:47Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…12 сар 8. 14:34“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12 сар 8. 12:12Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав12 сар 8. 10:48АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 8. 10:40Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ12 сар 8. 9:54Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа12 сар 8. 9:50Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.