Эдийн засгийн өршөөлийн хууль батална гэснээс болж аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй, төсвийн орлого тасарчээ


12-р сарын 9
9 цаг 19 минут
       УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Эдийн засгийн өршөөлийн хууль батална гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Улс төрийн хариуцлагатай албан тушаалтан ийм мэдэгдэл хийсэн нь аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байх нь зөв гэсэн ойлголтыг өгч, татвар бүрдүүлэлтэд сөрөг үр дагавар бий болгож байгаа аж.
Манай улсын төсвийн 90 хувийг татварын орлого бүрдүүлдэг. Гэтэл татвар төлөөгүй аж ахуй, нэгж иргэдийг өршөөлд хамруулна гэсэн мэдээлэл нь төлж байгаа хэсгийнхэн татвараа төлсөн нь хохирч үлдэх ойлголтыг өгч байгаа учраас оны сүүлийн татвар бүрдүүлэлтэд хүндрэл учраад байгаа аж. УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй ч ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, улсын төсөв тасрахад хүргэж болохгүй. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж, улс орны эдийн засаг хүндрэлтэй болоод байгаа энэ цаг үед татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг өршөөнө гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийх нь эдийн засагт улам дарамт болж байна.
undefined
 
Арваннэгдүгээр сарын байдлаар татварын орлогын гүйцэтгэл 89.6 хувьтай байсан бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга байр суурь илэрхийлснээс хойш татвар төлөлт эрс багассан байна. Тиймээс улсын төсөв тасарч, цалин, тэтгэврээ тавихад ч хүндрэл учирчээ. Улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдлээс болж улс орноороо хохирсоор байх уу. Манай улс хамгийн сүүлд 2015 онд буюу парламентын сонгуулийн өмнө Эдийн засгийн өршөөл үзүүлж, хууль баталж байсан нь манай улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын саарал жагсаалтад орох шалтгаан болж байсан билээ. Тиймээс эдийн засгийн өршөөл үзүүлэх нь татвар төлж байгаа хэсэг нь хохирохоос гадна улс орны эдийн засагт асар сөрөг үр дагавартай гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Тиймээс улстөрчид хийсэн мэдэгдэо, хэлж байгаа үгэндээ хариуцлагатай хандаж, улс төрийн оноо авах хэрэгсэл болгож болохгүй.
undefined
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 9 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 13 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 22 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 22 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 26 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.