Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө


12-р сарын 9
9 цаг 23 минут

    Даваа гаргийн орой Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, эрх баригчид 90000 орчим оршин суугчдыг нүүлгэн шилжих болон цунамигийн анхааруулга гаргалаа. Гэхдээ хэдэн цагийн дээрх анхааруулгаа зөвлөмж болгон өөрчилжээ.  Японы Цаг уурын агентлаг (JMA) газар хөдлөлт орон нутгийн цагаар 23:15 цагт бүртгэгдсэн гээд далайн эргээс холгүй болох үед зүүн хойд эрэгт 3 метр (10 фут) өндөр цунами үүсч болзошгүй гэж мэдээлжээ.

Хоккайдо, Аомори, Иватэ мужуудад цунамигийн анхааруулга гарч, 20–70 см долгион хэд хэдэн боомтод бүртгэгдсэн талаар Японы Цаг уурын агентлаг мэдэгджээ. Мягмар гарагийн үүрээр Японы Цаг уурын агентлаг энэ анхааруулгаа зөвлөмж болгон бууруулсан бөгөөд энэ нь долгионы таамагласан өндөр багассаныг, мөн үерт автах эрсдэл буурсантай холбоотой аж.

Газар хөдлөлтийн голомт Аомори мужийн эргээс 80 км зайд, 54 км гүнд байжээ. Японы газар хөдлөлтийн хүчийг хэмжих 1–7 гэсэн шатлалаар үнэлбэл Аомори мужийн Хачинохэ хотод бүртгэгдсэн чичиргээ “дээд 6” гэсэн шатлалд бүртгэгджээ. Ийм хүчтэй доргионы үед хүн босоо зогсох боломжгүй, мөлхөж байж урагшлах боломжтой аж. Хүнд тавилгууд унах магадлалтай, олон барилгад ханын хавтан, цонхны шил хагардаг.

Газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол учирч, хүний амь нас хохирсон талаарх мэдээлэл гараагүй байна. Ерөнхий сайд Санаэ Такаичи: “Одоогийн байдлаар долоон хүн бэртсэн” гэж мягмар гарагийн өглөө хэвлэлийнхэнтэй ярьжээ.

Энэ бүс нутаг нь 2011 оны 3-р сарын 9.0 магнитудын аймшигт газар хөдлөлтөд мөн нэрвэгдэж байсан юм. Японы Цаг уурын агентлагийн ажилтан мэдээлэл хийж: “Ирэх хэдэн өдөрт дахин илүү хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай” гэж анхааруулжээ. Газар хөдлөлтийн дараа Хоккайдоос эхлээд Токио хотын зүүн талд орших Чиба муж хүртэлх бүсэд дахин хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлалтай учир нэг долоо хоногийн турш сэрэмжтэй байхыг уриалсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө5 цаг 10 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна6 цагийн өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй6 цаг 5 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ6 цаг 14 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ6 цаг 17 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 49 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 40 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 43 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.