УИХ-ын гишүүн Ц.Баатархүү утааны асуудалтай холбоотой асуулгыг Эрчим хүчний сайдад тавьсан билээ. Уг асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: "Бидний энэ хэрэглээд байгаа та бүхний энэ лоббигоор БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр авч байгаа энэ коксон түлш чинь дотоод орчны агаарын бохирдолд түлээд эхлэхээр галд шатаад эхлэхээр ямар нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ гэдэг ямар ч судалгаа байхгүй. Надад ирж байгаа судалгаа бол энэ нүүрс мөн үү л гэдэг судалгаа. Нүүрс юм чинь нүүрс л гээд л гарна шүү дээ.
Энэ нүүрсийг шатаахад дэгдэж байгаа хий нь үнэр нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг судлаад иргэддээ нэг танилцуулаач ээ гэдэг ийм хүсэлт ихээр ирж байна л даа.
Гуравдугаарт, Монгол Улс нүүрсний асар их баялагтай атлаа өөрсдийн коксожсон түлшийг нэг тонныг нь 175 мянган төгрөгөөр борлуулдаг атлаа буцаагаад нэг тонныг нь 1 сая 130 мянган төгрөгөөр авч байна аа. Яагаад бид нар дотоодод байгаа нөөц бололцоогоо ашиглахгүй өндөр үнээр хагас коксжсон түлшийг худалдаж авах ийм шийдвэр гаргасан юм бэ." гэв.
Н.Отгончимэг
Facebook
Twitter
Youtube


С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ
Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа
СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ
Үндэсний их баяр наадмын тасалбар маш богинохон хугацаанд зарагдаад дуусчээ
Замын хураамжийг нэмж 10000 төгрөг болгоно
Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй
О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээр шантаажилж Цэцийн томилгоо авсан уу
ХЭҮК: Мэдээндээ албан тушаалтны зураг ашигласан нь хүний эрхийн зөрчил гэж үзсэн С.Ганзоригийг төрийн албанаас хална

Сэтгэгдэл бичих