Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа


12-р сарын 9
17 цаг 32 минут

    Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргалаа.

Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны бэлгэдэлд зориулсан бол ар талыг өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс байгуулагдах суурийг тавьж, эрх чөлөөгөө авчирсан Ардын хувьсгалын бэлгэдэлд зориулж, түүнийг удирдсан удирдагчид болон өнөөгийн Монгол орны газрын зургийг зохиомжлон орууллаа. Мөн дэвсгэртийн хоёр талд морьтон баатар болон морины эскиз зургийг зохиомжлон дүрсэлсэн бөгөөд үүгээр Их Монгол Улс ба тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдсан хоёр үйл явдлын аль алинд нь морь онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг илэрхийлэв. 

Дурсгалын 100,000 төгрөгийн хамгаалалтын элементийн хувьд: 

Нүүрэн талд:

  • Баруун дунд буланд Чингис хааны хөрөг, МБ гэсэн дүрс усан хээгээр тодорч харагдана.
  • Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын утсыг дээш, доош налуу хөдөлгөхөд галын дөл нь алтлагаас ногоон болон шар өнгөөр ээлжлэн солигдож мөн тасалдаж харагдах туузыг гэрлийн эсрэг барихад МБ ба 100000 гэсэн бичиг харагдана.
  • Дэвсгэрт дээрх галын тулга бүхий өнгө хувиргагч элемент нь дээш, доош налуу хөдөлгөхөд алтлаг өнгөнөөс ногоон болон шар өнгөөр солигдож харагдана.
  • Дэвсгэртийн нүүрэн талын голд байрлах уулын зурагны дотор MONGOLBANK, Чингис Хааны хөрөг зургийн дээлийн захын гадуур CHINGGISKHAAN гэсэн жижиг бичилттэй. 
  • Чингис хааны хөрөг зураг, дэвсгэртийн гол хэсэгт байрлах соёмбо мөн дэвсгэртийн баруун буланд байрлах 100000 гэсэн тоо, зүүн буланд байрлах монгол бичгээр 100000 гэж бичсэн хэсгүүдийг гарт мэдрэгдэх товгор хэвлэлтийн технологиор хэвлэсэн.
  • Дэвсгэртийн баруун, зүүн ирмэг дэх 10 ширхэг ташуу товгор зураас нь 100000-тийн дэвсгэртийг илэрхийлэх харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан элемент бөгөөд хурууны үзүүрт тэмтрэгдэнэ.

Ар талд:

  • “Ардын хувьсгалын анхны долоо” нэрээр түүхэнд мөнхөрсөн Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Дарьзавын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зургийг мөн Монгол Улсын нутаг дэвсгэртийг 100000, хээ, морь, соёмбоор жижиг модуляцад сийлбэр хэвлэлтийн технологиор хэвлэж оруулав.
  • Дэвсгэртийн арын талын голд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэртийн зургийг тойрон АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙ гэсэн жижиг бичилттэй.
  • Дэвсгэртийн ард талд Ардын хувьсгалын 100 жилийн логог алтан шаргал өнгөөр болон соёмбыг цэнхэр өнгөөр гялгар судлалаар хэвлэсэн.
  • Мөн Дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах МB гэсэн үсэгтэй морьтон баатрыг нүүрэн талд нэмж оруулсан бол ар талын зүүн доод хэсэгт Ардын хувьсгалын 100 жилийн лого болон соёмбыг тус тус байрлуулав.

Монголбанк нь сүүлийн жилүүдэд хуурамчаар мөнгөн дэвсгэрт үйлдэхээс сэргийлж шинээр хэвлэж байгаа мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын таних тэмдгүүдийг тууштай сайжруулсаар ирсэн бөгөөд шинээр гаргаж байгаа дурсгалын дэвсгэрт дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий хамгаалалтын элементүүд оруулж өгсөн нь цаашид хэвлэгдэх мөнгөн дэвсгэртүүдийн жишиг болох юм.

Гүйлгээнд хүчин төгөлдөр бус энэхүү дурсгалын мөнгөн тэмдэгтийг та www.mongolbank.mn цахим сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ5 цаг 54 минутын өмнөМөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ5 цаг 58 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа6 цаг 6 минутын өмнөБЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа8 цаг 1 минутын өмнөР.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ8 цаг 3 минутын өмнөХан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна8 цаг 12 минутын өмнөЦ.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг9 цаг 8 минутын өмнөКазахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?9 цаг 26 минутын өмнөАж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна9 цаг 57 минутын өмнөГ.Дамдинням: Дизель түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр авах түр тохиролцоог 2026 он дуустал хийсэн4 сар 24. 12:17Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ4 сар 24. 11:07Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна4 сар 24. 9:48Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4 сар 24. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 24. 9:03Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалантай дайн зарласан чинь үнэн юм бол Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурчих4 сар 24. 8:54Тэр үдэш Г.Занданшатарын анхааруулсан мессэж ба Н.Учралын “гал” дуудсан video call4 сар 23. 18:51Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна4 сар 23. 16:36Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ4 сар 23. 16:34Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ4 сар 23. 16:31Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах хуваарь4 сар 23. 16:27УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4 сар 23. 16:22Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна4 сар 23. 16:19"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ4 сар 23. 16:17Түлш, шатахууны үнэ өсөхгүй4 сар 23. 16:07“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов4 сар 23. 13:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө4 сар 23. 13:45Хан-Уул дүүрэг тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 арга хэмжээ хэрэгжүүлнэ4 сар 23. 12:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа4 сар 23. 12:48Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа4 сар 23. 12:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.