Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн


12-р сарын 10
9 цаг 17 минут

     Сэрэмжлүүлэх мэдээ: 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.  

Арванхоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

Арванхоёрдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав1 минут 22 секундын өмнөӨБХ: Тэтгэвэр, тэтгэврийн зээлийн талаар өргөдөл гаргасан ахмадуудад хариу өгөхөөр боллоо12 минут 1 секундын өмнөОюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм40 минут 2 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа47 минут 36 секундын өмнөХувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална51 минут 9 секундын өмнөАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо54 минут 50 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн58 минут 14 секундын өмнөГүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа12 сар 9. 17:32Дотоодын старт апуудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ12 сар 9. 16:10ХЗБХ: Ажлын хэсгүүд байгуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товлов12 сар 9. 16:05Ц.Баатархүү: Монгол Улс нүүрсний асар их баялагтай атлаа Хятадаас 1 тонн хагас коксыг 1 сая 130 мянган төгрөгөөр авч байна12 сар 9. 16:02Цагаан ордонд UFC-ийн аваргын төлөөх тулаанууд болно12 сар 9. 15:57ЭЗБХ: “Харбины” гэрээ буюу УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын талаар хяналт, шалгалт хийх Түр хороо байгуулахыг дэмжив12 сар 9. 15:52Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана12 сар 9. 15:46Хилийн боомтуудын XII сард ажиллах цагийн хуваарь12 сар 9. 12:3511-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна12 сар 9. 12:30Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө12 сар 9. 10:02АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 9. 9:49Хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа12 сар 9. 9:45Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө12 сар 9. 9:23Эдийн засгийн өршөөлийн хууль батална гэснээс болж аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй, төсвийн орлого тасарчээ12 сар 9. 9:19Хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав12 сар 9. 9:15Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг12 сар 9. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 9. 9:04Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа12 сар 8. 19:5311-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ12 сар 8. 14:47Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…12 сар 8. 14:34“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12 сар 8. 12:12Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав12 сар 8. 10:48АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 8. 10:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.