УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа


12-р сарын 10
9 цаг 27 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.09) Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уламжлалт, найрсаг харилцаатай ОХУ-тай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн бөгөөд хөрш орнуудын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэв. Үүнд парламент, парламентын бүлэг хоорондын харилцаа чухал ач холбогдолтойг УИХ-ын дарга тодотгоод, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл болон Төрийн Думтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 


Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдаан 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааныг ирэх оны эхний хагаст ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Өнөөдрийн уулзалтаар улс төр, эдийн засаг, зам тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд талууд санал солилцлоо. УИХ-ын дарга Н.Учрал, өнгөрсөн 6 сарын 27-ны өдөр Минск хотноо үзэглэсэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлахаар төлөвлөж буйг дурдав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлээд зогсохгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, төрөлжүүлэх бодит боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. 


Үүний тулд үйлдвэрлэл эрхлэгчид тус холбооноос тавьдаг нийтлэг шаардлага, дүрэм журам, холбогдох стандартуудын талаар нэгдсэн ойлголттой, бодит мэдээлэлтэй байх нь чухал гэлээ. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, зам тээврийн салбарт хамтарсан бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд А.Н.Евсиков, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь бүхий л салбарт харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлдэг хэмээн тодотгов. Тэрбээр, ОХУ-ын хувьд Монголоос малын гаралтай болон мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгааг уламжиллаа. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлал, уулзалтуудын үеэр хэлэлцэж тохирсон санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

ОХУ-аас түлш, шатахууны тогтмол нийлүүлэлтийг таслахгүй байхад онцгой анхаарч буйг хэлээд, орон нутагт хангамжийг нэмэгдүүлэх зарим боломжуудаас дурдлаа. Цаашлаад “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж, Монголоор дамжин өнгөрөх тээврийн урсгал, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит санаачилгуудыг ярилцсан юм. Энэ үеэр Элчин сайд А.Н.Евсиков, баруун бүсийн аймгуудын нөөц, боломжид түшиглэн нийлүүлэлтийг төрөлжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой талаар тайлбарлалаа. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг шинжлэх ухаанч төлөвлөгөөнд үндэслэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Ирэх онд Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохионо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо16 минут 25 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав29 минут 22 секундын өмнөӨБХ: Тэтгэвэр, тэтгэврийн зээлийн талаар өргөдөл гаргасан ахмадуудад хариу өгөхөөр боллоо40 минут 1 секундын өмнөОюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм1 цаг 9 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа1 цаг 16 минутын өмнөХувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална1 цаг 20 минутын өмнөАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо1 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 цаг 27 минутын өмнөГүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа12 сар 9. 17:32Дотоодын старт апуудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ12 сар 9. 16:10ХЗБХ: Ажлын хэсгүүд байгуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товлов12 сар 9. 16:05Ц.Баатархүү: Монгол Улс нүүрсний асар их баялагтай атлаа Хятадаас 1 тонн хагас коксыг 1 сая 130 мянган төгрөгөөр авч байна12 сар 9. 16:02Цагаан ордонд UFC-ийн аваргын төлөөх тулаанууд болно12 сар 9. 15:57ЭЗБХ: “Харбины” гэрээ буюу УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын талаар хяналт, шалгалт хийх Түр хороо байгуулахыг дэмжив12 сар 9. 15:52Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана12 сар 9. 15:46Хилийн боомтуудын XII сард ажиллах цагийн хуваарь12 сар 9. 12:3511-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна12 сар 9. 12:30Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө12 сар 9. 10:02АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 9. 9:49Хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа12 сар 9. 9:45Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө12 сар 9. 9:23Эдийн засгийн өршөөлийн хууль батална гэснээс болж аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй, төсвийн орлого тасарчээ12 сар 9. 9:19Хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав12 сар 9. 9:15Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг12 сар 9. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 9. 9:04Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа12 сар 8. 19:5311-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ12 сар 8. 14:47Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…12 сар 8. 14:34“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12 сар 8. 12:12Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав12 сар 8. 10:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.