УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав


12-р сарын 10
10 цаг 13 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал (2025.12.09) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд хатагтай Шэнь Миньжюаньтай УИХ-ын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд хэлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал өмнө нь Засгийн газрын гишүүний хувиар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж ирсэн бол цаашид УИХ-ын даргын хувиар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, хөгжлийн стратеги,  зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч буйг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Уулзалтын үеэр  талууд хоёр талын парламент хооронд уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэнд таатай байгаагаа яриандаа дурдаж байв. Тодруулбал, 2014 онд байгуулсан “Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд  Байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу 2015 оноос байнгын уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны 4 дүгээр сард Монгол, Хятад хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизмын VI хуралдаан Улаанбаатар хотод болсон билээ. Тэгвэл ирэх онд уг механизмын VII хуралдааныг Бээжин хотноо зохион байгуулах саналтай байгаагаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалтын үеэр хэлж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллаж буйг яриандаа дурдав.

Үргэлжлүүлэн, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны орчны талаар хөндөн ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань таны  оруулсан хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно1 цаг 37 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна1 цаг 40 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна2 цаг 39 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна2 цаг 41 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 цаг 17 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 цаг 25 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 цаг 30 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 цаг 34 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 цаг 37 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа4 цаг 9 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа4 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан4 цаг 21 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.