Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо


12-р сарын 10
10 цаг 26 минут

     СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу өнөөдрөөс 16-гаас доош насны хүүхдүүдийн “TikTok”, “Alphabet”-ийн “YouTube”, “Meta”-гийн “Instagram”, “Facebook” зэрэг платформуудад  нэвтрэх эрхийг нь хааснаар ийм насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон анхны улс боллоо. 

Шинэ хуулийн дагуу хамгийн том 10 платформд шөнө дундаас эхлэн хүүхдүүдийн нэвтрэх эрхийг хаасан бөгөөд дагаж мөрдөөгүй тохиолдолд 49.5 сая хүртэлх австрали долларын /33 сая ам.доллар/ торгууль ногдуулна. Уг хууль нь технологийн томоохон компаниуд болон үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн шүүмжлэлд өртсөн боловч эцэг эх, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид сайшааж хүлээн авсан юм. 

Ерөнхий сайд Энтони Альбанезе энэхүү явдлыг гэр бүлүүдийн хувьд “бахархалтай өдөр” хэмээн тодорхойлоод, бодлого боловсруулагчид уламжлалт хамгаалалтуудаас давсан цахим орчны хор хөнөөлийг хязгаарлаж чадна гэдгийг нотлон харуулж байна гэж мэдэгджээ. “Энэ бол Австралийн гэр бүлүүд технологийн томоохон компаниудаас эрх мэдлийг эргүүлэн авч байгаа өдөр юм” гэж Э.Альбанезе “ABC News”-д ярьсан байна.

“Шинэ технологи гайхалтай зүйлсийг хийж чадна, гэхдээ хүн төрөлхтөн бид өөрсдийн хувь тавилангаа хяналтдаа байлгаж байгаа эсэхээ баталгаажуулах хэрэгтэй бөгөөд энэ бол хуулийн зорилго юм” гэж тэрбээр хэлжээ. Дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ Э.Альбанезе энэ сарын сүүлчээр эхлэх сургуулийн амралтыг угтан “шинэ спортоор хичээллэх, шинэ хөгжмийн зэмсэг тоглож эхлэх эсвэл номын тавиур дээр байгаа номоо уншихыг” хүүхдүүдэд уриалсан байна.

Хориг хүчин төгөлдөр болохоос хэдхэн цагийн өмнөөс уг хуулийн үйлчлэлд хамрагдаж буй нэг сая орчим хүүхдийн олонх нь цахим дагагчидтайгаа салах ёс гүйцэтгэсэн зурвасуудыг нийтэлж эхэлсэн байна. “Нийгмийн сүлжээ байхгүй боллоо. Дэлхий дахинтай холбоо барих боломжгүй болж байна” гэж нэгэн өсвөр насны хүүхэд “TikTok” хуудсандаа бичжээ. “16 нас хүрээнд эргэн уулзъя” гэж өөр нэгэн хүүхэд хэлсэн байна. 

Энэхүү хууль хэрэгжсэнээр аливаа улс орон хүүхдүүдийг өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон платформуудыг ашиглахыг зогсоож чадах эсэх талаар сүүлийн нэг жилийн турш үргэлжилсэн маргаанд цэг тавьж, нийгмийн сүлжээний компаниуд хүүхдүүдэд учрах хор хөнөөлийг бууруулах тал дээр удаашралтай ажиллаж байгаад бухимдаж буй засгийн газруудын хувьд бодит туршилтыг эхлүүлж байна. 

Э.Альбанезегийн Засгийн газар өсвөр насныхан нийгмийн сүлжээнүүдийг хэт их ашиглах нь сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг харуулсан судалгааг эш татан энэхүү түүхэн хуулийг боловсруулсан юм. Одоогоор Дани, Шинэ Зеланд, Малайз зэрэг хэд хэдэн улс Австралийн загварыг судлах эсвэл жишээ авч хэрэгжүүлж магадгүй гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цагийн өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 24 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 23 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 31 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 34 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 38 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 1 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 6 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 9 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 14 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан6 цаг 59 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 7 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 36 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 56 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 5 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.