Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Үүнд:• Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрүүдийг эн тэргүүнд санхүүжүүлэхэд анхаарах;
• Шинэ гэрээ, худалдан авалт хийх асуудлыг он дуустал царцаах;
• Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах;
• Иргэд, ААН-үүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
• Түүхий эдийн үнэ буурсан энэ цаг үед бусад боломжит арга хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох талаар танилцуулах үүрэг чиглэлийг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өглөө.
Facebook
Twitter
Youtube


Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа
Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ
Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна.gif)

Сэтгэгдэл бичих