Тендер зарлалгүйгээр 178 сая төгрөгийн санхүүжилт олгосон хэрэг шүүхэд шилжлээ


12-р сарын 10
12 цаг 18 минут

     Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 50,074 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 972 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 746 хэрэг шинээр нээж, 325 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 121, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 9, Авлигын гэмт хэрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 6, Эдийн засгийн гэмт хэрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 2, Соёлын өвийн эсрэг, Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна.  

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.Д нь бусадтай үгсэн тохиролцож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хамаарал бүхий хүмүүст шилжүүлэх байдлаар өөртөө авсан, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Б нь орон нутагт хийгдэх ажлын төлөвлөгөөнд батлагдаагүй ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгохдоо тендер зарлалгүйгээр, нэр бүхий компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан тус компанийн дансаар дамжуулан туслан гүйцэтгэгч компанид 178 сая төгрөгийн санхүүжилт олгуулж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Б.Э нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэнийг ажил үүргээ гүйцэтгээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй болохыг мэдсээр байж цагийн бүртгэл гаргуулан цалин олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, Д.Б нь нийтийн албан тушаалтнаар томилогдсоноосоо хойш албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэн, хууль бусаар нөлөөлж, цагийн бүртгэлийг хуурамчаар гаргуулж, цалин авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Д.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 500м.кв газрыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

-Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.О нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын эзэмшигч нараас улсын дугаарыг бусдад шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад зөвшөөрөлгүйгээр хасалт хийж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

- Л.Ш нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II  жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.Т нь бусадтай бүлэглэн гадаад улсаас шуудан илгээмж ашиглан НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсад нэвтрүүлж, олж авсан дээрх хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 3.1, 3.3 дугаар /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

- Жонш баяжуулах, ашигт малтмал ашиглалт зэргээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь жоншны баяжмалын агуулгыг тодорхойлох зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан фторт устөрөгчийн хүчил 510 мл хэмжээтэй химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,

- Нэр бүхий компани нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллаж, үйл ажиллагаа явуулж байхдаа нүүрсний дээж үзэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан 500 мл хэмжээтэй цууны хүчил буюу химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,

-Нэр бүхий компани нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан натрийн гидроксид бодисыг хаягдал өөх тосыг задлах зорилгоор хууль бусаар ашигласан хэрэгт  Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Ш.М нь согтуугаар тоглоомын талбайд тоглож байсан биеэ хамгаалж чадахгүй бага насны 2 хүүхдийг шалтгаангүйгээр хутгалж, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүний алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина26 минут 39 секундын өмнөМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ33 минут 24 секундын өмнөУлаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно3 цаг 12 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна3 цаг 15 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна4 цаг 13 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна4 цаг 16 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ4 цаг 52 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ4 цаг 59 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна5 цаг 5 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?5 цаг 9 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо5 цаг 11 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа5 цаг 44 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа5 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан5 цаг 56 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.