Төсвийн ерөнхийлөн захирагч нарт орлого бүрдүүлэлтийг сайжруулж, зардлаа танах дараах үүрэг чиглэлийг өглөө


12-р сарын 10
13 цаг 41 минут
     

Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатгах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Албан даалгавар гаргаж, Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг чанд мөрдөн ажиллах талаар харьяа байгууллагын удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллах;
  • Төрийн байгууллагын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр тэтгэмж, хүүгийн төлбөр, хүүхдийн мөнгө, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, онцгой байдлын байгууллагын шаардлагатай урсгал зардлыг тэргүүн ээлжид, бусад зардлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрэмбийн дагуу санхүүжүүлэx;
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөж төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллагын болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, бэлэг дурсгалын зүйл бэлтгэхгүй байх;
  • Тэвчиж болох дараах арга хэмжээ, зардлын санхүүжилтийг 2025 он дуустал хугацаанд зогсоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэмнэлттэй, үр ашигтай байдлаар зохион байгуулах;

Хуралт, семинар, сургалтыг цахимаар зохион байгуулж дотоод, гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг түр зогсоох, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх мэргэжлийн үйлчилгээний гэрээ шинээр гэрээ байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно1 цаг 39 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна1 цаг 43 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна2 цаг 41 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна2 цаг 44 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 цаг 20 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 цаг 27 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 цаг 33 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 цаг 37 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 цаг 39 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа4 цаг 12 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа4 цаг 17 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан4 цаг 24 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.