УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ


12-р сарын 10
16 цаг 15 минут

     Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Б.Найдалаа, Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Д.Бум-Очир, О.Саранчулуун, С.Зулпхар, Ц.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов.

Улсын Их Хурлын удирдлага, гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд доктор, профессор С.Нарангэрэлтэй дурсгалын зураг татуулсны дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд урьж, баяр хүргэлээ. 1992 онд Улсын Их Хурлын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшин сонгогдож, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг амьдралд анхлан хэрэгжүүлж, өнөөгийн Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, эрх зүйн тогтолцооны үндэс суурийг тавин, тухайн үед дагаж мөрдөж байсан бүх хуулийг шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэх талаар нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн, өөрийнх нь тодорхойлсноор “Дахин хэзээ ч давтагдашгүй парламент”-ын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан ахмад парламентч С.Нарангэрэл Монгол төрийн тэргүүн зэргийн одон хүртсэн нь парламентын төдийгүй Монголын хууль, эрх зүйн салбарын түүхэн үүрэг, нэр хүндийг өндөрт өргөсөн явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ үеэр онцолсон юм. Тэрбээр хууль, эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл туурвиж, гадаад орнуудын эрх зүйн тогтолцоог судлах, тэдгээрээс суралцах ажлыг манлайлсан нэрт судлаач болохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дурдаад, хууль зүйн нэр томьёо, эрх зүйн тайлбар толь цуврал бүтээл, англи, орос хууль зүйн толь бичиг зохион туурвисны дотроос “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” шагнал, монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмрийг эх сурвалжид тулгуурлан тайлбарласан, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодорхойлсон бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэнийг цохон тэмдэглэв.

“Хууль бол хүмүүний ёс суртахууны эрхэм нандин харилцаа, шударга ёс, нинжин сэтгэл, эс шунахуй, нэр төр, жудаг, эв эе, тэсвэр тэвчээр, үнэн гэсэн эрхэм чанарыг хамгаалж бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг механизм. Хууль бол ёс суртахуун. Хууль тогтоогчид маань үүнийг л бодож ажиллаасай”  гэсэн  захиас  сургаал тань төрийн түшээд бидний үзэл санааны үндсэн зарчим, үйл ажиллагааны эрхэмлэн дагах зам мөр байх болно хэмээн тэрбээр илэрхийлж, алд цэнхэр хадаг, эзэн Чингис хааны эш хөрөг, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж 21 боть номыг гардуулав.

Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл ажил, амьдралынхаа бүх цаг, орчинд Их эзэн Чингис хааны билэг сургаал, түүний бий болгож үлдээсэн монгол бахархлыг чанд баримтлан, сурган таниулж явдаг нэрт соён гэгээрүүлэгч, олон улсад хүндтэй эрдэмтэн болохыг нь танилцуулж, аливаа хуулийг бий болгох үндэс нь ёс суртахуун бөгөөд үүнийг түшиглэж гаргасан хууль нийгэмд өөрөө тогтож мөрдөгддөг зарчмыг тодорхойлсон академич С.Нарангэрэлийн онолын гаргалгаа ихээхэн ач холбогдолтойг дүгнэн хэлэв.

“Чингис хаан” одонт, МУИС-ийн эмерит профессор, академич С.Нарангэрэл энэхүү тэргүүн зэргийн шагналыг хүртэхэд надад олон зүйл нөлөөлсний нэг нь Монгол Улсын анхны Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллах хувь тохиосон явдал хэмээн өгүүлээд, улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун түүх, аймшигт технологийг судалж, олон мянган хэргийн материал, хууль зүйн баримтуудтай танилцсаны дүнд аливаа улс орон бүхэлдээ аль нэг гүрний дагалдагч улс байж болдоггүй юм байна гэдгийг ойлгож ухаарснаа ярьсан юм. Тэрбээр, Монголын ард түмэн ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл дүүрэн байж, эзэн Чингис хааныхаа голомтыг чандлан сахиж оршихуйн нөхцөлийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд та бүхний хүчин зүтгэл, баталж буй хууль маш их хэрэгтэй хэмээн зориуд тэмдэглэж, дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоох үйл хэргийг манлайлж байсан дээдсийнхээ хүчирхэг ёс суртахууныг баримталж ажиллахыг захилаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно1 цаг 39 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна1 цаг 42 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна2 цаг 41 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна2 цаг 43 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 цаг 20 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 цаг 27 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 цаг 32 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 цаг 36 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 цаг 39 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа4 цаг 12 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа4 цаг 16 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан4 цаг 23 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.