УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа


12-р сарын 10
16 цаг 35 минут

      Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2025.12.10/ Америкийн Нэгдсэн Улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улс “Гуравдагч хөрш,” дотнын анд, итгэлт түнш Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов. Тэрбээр, Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Хууль тогтоох дээд байгууллага, парламентын гишүүд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэг чухал гүүр болдог. Манай хоёр улсын харилцаанд ч парламент хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн гэлээ.

Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын бодит хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж буйг тэмдэглээд, баяртай байгаагаа илэрхийлэв.

Цаашид хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал үргэлжлэн хэрэгжиж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гээд хиймэл оюун ухаан, технологийн хувьсгал, сэргээгдэх эрчим хүч, чухал эрдэс баялаг, сансар судлал, цахим хөгжил зэрэг шинэ салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр эрмэлзэж байна хэмээлээ.

Элчин сайд Р.Буанган Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хоёр тал төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Тэрбээр, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахыг зорьж байгаагаа дурдаж, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна. Цаашид Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, Монгол Улсын Их Хурал, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, парламентын гишүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Н.Учрал бүхий л чиглэлээр хамтран ажиллахад санал нэгдэж байна гээд манай улс Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын англи хэлний сайн дурын багш, тэр дундаа Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн тэрбээр, Улсын Их Хурлаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна гэлээ.

Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, парламент хоорондын мэдээлэл, туршлага солилцоог хэрхэн үр дүнтэй зохион байгуулах асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно1 цаг 38 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна1 цаг 41 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна2 цаг 39 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна2 цаг 42 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 цаг 18 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 цаг 25 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 цаг 31 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 цаг 35 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 цаг 37 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа4 цаг 10 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа4 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан4 цаг 22 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.