“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”


12-р сарын 11
9 цаг 26 минут


      Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Dream Art” урлангийн багш З.Золжаргал болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.

сонин mn

Э.Анир 5 настай, Г.Оюунмөрөн 4 настай, Н. Билэг-Учрал 8 настай, А.Анударь 5 настай

-Танай дугуйлан хүүхдүүдийн зураг зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээл заадаг вэ?

-Хүүхдийн ур чадварыг нэг жишиг аргачлалд баригдуулдаггүй. Харин хүүхэд бүрийн нас, сэтгэмж, мэдрэмж, хөгжлийн түвшинд тохируулан хичээлээ заадаг. Хүүхэд бүр өөрийн хурдаар суралцдаг учраас манай сургалтын үндсэн зарчим бол нэгдүгээрт, ажиглалт дээр суурилсан багшийн заах арга байдаг. Үүний хүрээнд багш хүүхдийн одоогийн түвшин, барилтаас нь эхлэн хувь хүний онцлогт тохируулан чиглүүлдэг.

Хоёрдугаарт, хүүхдийн төсөөллийг идэвхжүүлэх дадлага, тоглоомын арга. Энэ нь хүүхдийн уран сэтгэмжийг чөлөөтэй гаргах орчныг бүрдүүлдэг. Мөн өнгөний мэдрэмж, дүрслэх чадварын шаталсан хөгжүүлэлт, алдаанаас айлгахгүй, туршиж үзэх боломж олгосон аюулгүй орчин, бүтээл бүрд нь хувьчилсан зөвлөгөө, гарын техникийг зааж өгөх нь чухал юм. Бидний зорилго бол зөвхөн зураг “сайхан зурдаг” болгох бус, сэтгэн бодож, ажиглаж, өөрийгөө илэрхийлдэг хүүхэд бий болгох юм. 

сонин mn

Ч.Мишээл

-Урлаг, тэр дундаа дүрслэх урлагтай хүүхдийг багаас нь ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ?

-Хүүхэд зураг зурна гэдэг нь зөвхөн “гоё зураг бүтээх” биш, маш олон давхар ач холбогдолтой. Хүүхдийн төсөөлөл хөгждөг. Ингэснээр жижиг зүйлсээс ч шинэ санаа олж харах чадвар нь амьдралын бүх салбарт хэрэг болдог. Мөн анхаарал төвлөрөл нь сайжирна. Энэ нь зурах үед хүүхэд нэг зүйл дээр төвлөрч сурдаг нь суралцах чадварт эерэг нөлөөтэй. Мөн гоо зүйн мэдрэмж төлөвшинө. Ингэснээр өнгө, хэлбэр, зохиомжийг мэдэрч сурна. Энэ нь ирээдүйд ямар ч мэргэжил эзэмшсэн давуу тал болдог. Мөн өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг. Хүүхэд үгээр хэлж чадахгүй мэдрэмжээ зурагт буулгаж сурна. Энэ бол сэтгэл зүйн хувьд маш эерэг нөлөөтэй. Мөн зураг зурснаар хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгддэг. “Би чадлаа” гэсэн мэдрэмж бүр хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог. Товчхондоо, урлаг хүүхдийг илүү бүтээлч, тайван, өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй болоход тусалдаг.

-Хүүхдийн зурсан зурагнаас тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж нь харагддаг гэдэг?

-Тийм ээ. Хүүхдийн зурагт тухайн үеийн сэтгэл санаа, мэдрэмж ихэвчлэн илэрдэг. Гэхдээ бид үүнийг “онош тавих” зорилгоор биш, харин хүүхдээ илүү сайн ойлгох, дэмжих нэг төрлийн харилцааны хэл гэж үздэг. Жишээлбэл, хүүхэд баяртай, догдолсон үедээ хүүхдүүд тод өнгө, том хэлбэрүүдээр зурдаг. Харин айдас, санаа зовнилтой үедээ жижиг, нарийн, хаалттай дүрслэл хийх нь бий. Шинэ зүйлд дурласан эсвэл сонирхолтой байгаа үедээ тухайн обьектоо давтаж олон хувилбарт зурдаг. Гэхдээ бараан өнгө хэрэглэсэн нь заавал сөрөг гэсэн үг биш. Тэр үеийн сонирхол, төсөөлөл, харж буй кино, ном зэрэг нөлөөлсөн байх тохиолдол ч маш их. Бидний зорилго бол хүүхдийн зургийг “үнэлэх” биш, харин тэдний дотоод ертөнцийг ойлгож, илэрхийлэх боломжийг нь нээх юм.

сонин mn

Б.Мөнх-Анар 9 настай

-Хүүхдүүд ихэвчлэн ямар сэдвийн хүрээнд зураг зурах дуртай байдаг вэ?

-Хүүхэд бүрийн дуртай сэдэв өөр өөр байдаг ч нийтлэг ажиглагддаг хэд хэдэн чиглэл бий. Нэгдүгээрт, гэр бүл. Хүүхэд аав, ээж, ах, эгч, дүү хамт байсан дурсамжаа дүрслэх нь хамгийн түгээмэл. Энэ нь хүүхдийн хувьд хайрлаж буй хүмүүсээ “зураг” хэлбэрээр илэрхийлэх нэг арга байдаг. Мөн нохой, муур, загас, туулай гээд хүүхдүүдийн төсөөлөлд амьтад маш том байр эзэлдэг. Нар, үүл, уул, цэцэг, далай зэрэг энгийн хэр нь олон өнгийн илэрхийлэлтэй сэдвийг тэд зурах дуртай байдаг. Мөн дүрслэх урлагийн баатрууд, тоглоом, үлгэрийн баатрууд, өөрсдийн бодож олсон уран зөгнөлт ертөнцөөр хүүхэд өөрийн харах өнцөг, төсөөлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг. Заримдаа хамгийн энгийн мэт зүйлс хүртэл хүүхдийн хувьд чухал агуулга, дурсамжтай байдаг.

-Бяцхан зураач хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүүхэд бүр төрснөөсөө л уран бүтээлч. Зөвхөн янз бүрийн арга техникийг сурахдаа бус, өөрийн өнгө, өөрийн ертөнцийг бүтээж байгаа гэдгээ битгий мартаарай. Зурахдаа мэдэрдэг баяр хөөр бол таны авьяас чадварын хамгийн үнэт илэрхийлэл. Туршиж үз, зоригло, бүтээ. Урлагт “зөв”, “буруу” гэж байхгүй. Чиний гарын зурсан бүх зүйл үнэтэй.

сонин mn

У. Элбэрэлт 5 настай 

сонин mn

Э.Анир 5 настай

Эх сурвалж: П.АМГАЛАНБАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 цаг 27 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.