Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө


12-р сарын 11
9 цаг 37 минут

        Төрийн банк одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дотоодын биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бондыг хаалттай хүрээнд санал болгож, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн.

Нэг жилийн хугацаатай энэхүү бонд нь дотоодын биржийн бус зах зээлд гаргасан Төрийн банкны анхны ногоон бонд гэдгээрээ онцлогтой бөгөөд банк хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр холбогдох төлбөрийг бүрэн төлж барагдууллаа. 

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр тогтвортой хөдөө аж ахуйн зээлийн багцаа санхүүжүүлснээс гадна ногоон төсөл хөтөлбөрүүдэд зээл санхүүжилт олгох, тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажилд бондын эх үүсвэрийг зарцууллаа. Үүний үр дүнд өнгөрсөн онд хоёр дахин тэлээд байсан ногоон зээлийн багц энэ онд ч мөн өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн 11 сарын байдлаар Төрийн банкны тогтвортой хөгжилд чиглэсэн зээл 104.7 хувиар өссөн бол ногоон зээл 112 хувиар нэмэгджээ.

“Ногоон ирээдүй” бонд нь банкны тогтвортой хөгжлийн зорилт, ногоон өсөлтийг дэмжих үйл ажиллагаанд томоохон түлхэц болоод зогсохгүй дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах үндэс суурийг бэхжүүлсэн билээ.

Тодруулбал, Төрийн банк энэ оны есдүгээр сард Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан гадаад зах зээлд бонд санал болгож, олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас 200 сая ам.долларын бондын эх үүсвэр татсан. Энэхүү эх үүсвэрийн 25 хувиар Монгол Улсын ногоон таксономи болон банкны тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийг хангах ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна.

Тогтвортой хөгжил, ногоон ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлж, бидэнд итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчид болон банкны харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхэнд гүн талархал илэрхийлье.

                                  Итгэл төгс - Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот дахь үймээн ба Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл4 цаг 9 минутын өмнөНогоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна5 цаг 7 минутын өмнөЛ.Энх-Амгалан: Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, улсын хэмжээнд 20 их сургуультай болох шинэчлэл хийнэ5 цаг 10 минутын өмнө“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа5 цаг 16 минутын өмнөАТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав5 цаг 19 минутын өмнөНутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ5 цаг 25 минутын өмнөБ.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна8 цаг 41 минутын өмнөМонгол Улс Казахстантай хийх "Талын дипломат ажиллагаа"-г шинээр тодорхойлж байна8 цаг 47 минутын өмнөБ.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй8 цаг 53 минутын өмнөАТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна9 цагийн өмнө1072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ4 сар 27. 12:48Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ4 сар 27. 12:42СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ4 сар 27. 12:40Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ4 сар 27. 12:362025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ4 сар 27. 11:07УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4 сар 27. 11:04НИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ4 сар 27. 10:18Сэрэмжлүүлэг4 сар 27. 10:12“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ4 сар 27. 10:05Х.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга4 сар 27. 9:53Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана4 сар 27. 9:43“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна4 сар 27. 9:11Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно4 сар 27. 9:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.014 сар 27. 8:57Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ4 сар 27. 8:45УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 27. 8:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан4 сар 27. 8:36Т.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.