УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа


12-р сарын 11
9 цаг 47 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын эхэнд хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргээд, Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм-эдийн засгийн  салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа, энэ нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцоллоо.

Түүнчлэн хоёр талын харилцааг бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэв. Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон асуудлаар санал солилцсон, улмаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, уулзалтаар хэлэлцсэн зүйлсийг ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

Элчин сайд Ина Марчюлёните Монгол Улсын Их Хурлын даргад цаг гаргаж уулзсан явдалд талархал илэрхийлэн, шинэ албанд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Европын Парламент дахь Төв Азитай харилцах бүлгийн гишүүд 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор 2026 онд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр (ASDIP)”-ийг эрчимжүүлэх, Европын Холбооноос Төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, Ойн тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Газрын тухай хуулиудын төслийг парламентаар хэлэлцүүлж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм. 

Улсын Их Хурлын даргын зүгээс Европын Холбоо нь Монгол Улсад 30 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сайшааж, 14 төсөл бүхий хиймэл дагуулын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх талаар онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан аливаа гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэдгийг тэмдэглэснээр уулзалт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

34 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ5 минут 36 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа1 цаг 11 минутын өмнөТөрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө1 цаг 21 минутын өмнө“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”1 цаг 32 минутын өмнөТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав1 цаг 38 минутын өмнөНҮБ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн1 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа12 сар 10. 16:35“Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ12 сар 10. 16:30ТБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 10. 16:26Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана12 сар 10. 16:22Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч биржийн арилжаа идэвхжив12 сар 10. 16:19УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ12 сар 10. 16:15У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай12 сар 10. 16:11Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ12 сар 10. 16:08Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ12 сар 10. 13:45Төсвийн ерөнхийлөн захирагч нарт орлого бүрдүүлэлтийг сайжруулж, зардлаа танах дараах үүрэг чиглэлийг өглөө12 сар 10. 13:41Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 10. 12:25АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 10. 12:21Тендер зарлалгүйгээр 178 сая төгрөгийн санхүүжилт олгосон хэрэг шүүхэд шилжлээ12 сар 10. 12:18Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг чиглэл болгов12 сар 10. 12:12Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо12 сар 10. 10:26УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав12 сар 10. 10:13ӨБХ: Тэтгэвэр, тэтгэврийн зээлийн талаар өргөдөл гаргасан ахмадуудад хариу өгөхөөр боллоо12 сар 10. 10:03Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм12 сар 10. 9:35УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа12 сар 10. 9:27Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална12 сар 10. 9:24Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо12 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 10. 9:17Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа12 сар 9. 17:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.