34 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ


12-р сарын 11
10 цаг 52 минут

      Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто” групптэй хэлэлцээ эхлүүлж, “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах зөвшилцөлд хүрээд байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд 2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байжээ. Тиймээс “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар маш сайн мэдэх улстөрчийн нэг гэсэн үг.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад баримталсан хууль, эрх зүйн гол баримт бичгүүд нь УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд, мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмж байсан гэдгийг өчигдөр болсон түр хорооны сонсголын үеэр нэг бус хүн онцолсон. 

Тухайн үед Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд маш тодорхой санал, зөвлөмжийг гаргаж өгч байжээ. Энэ талаар өчигдрийн сонсголд тайлбар хийсэн гэрчүүд тодорхой мэдээлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “2009 оны 5-р сард УИХ-ын ЭЗБХ-ны дэргэд ажлын хэсэг байгуулаад, уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар ахалж ажилласан.

Бид бүгдээрээ нам эвсэл харгалзалгүй санал нэгдэж, энэ гэрээ маш чухал, үүгээр Монгол Улс ашиг олох ёстой гэж үзэж байсан. Г.Занданшатарын ахалсан ажлын хэсгийн шийдвэр их зөв байсан. Засгийн газарт тодорхой чиглэлүүд өгсөн” хэмээв. 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг санал, дүгнэлтдээ хэд хэдэн ноцтой зүйлийг дурдсан байдаг. Үүнд, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний төслийг боловсруулаагүй байна, Монголын талын эзэмших 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрдүүлж ногдол ашгаас тооцож байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай, эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргаагүй нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг онцолж байжээ. Түүнчлэн нэмэлт нөөц илрэх бүрт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа болон хөрөнгө оруулалтын хуваарь зөрчигдсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах зэрэг чухал саналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатарын ахалсан ажлын хэсгээс гаргасан байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 8-нд болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн асуултад хариулахдаа 34 хувийг өндөр өртөгтэй эзэмшиж байгаа учир нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 5 тэрбум гэж тооцвол 1.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж байгаа бөгөөд 2023 хүртэл ногдол ашиг авахгүй байх тооцоо гарсан гэдгийг анхааруулж байжээ. 

Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүйгээр зөвхөн бүх татвараа авахад 80 хувь хүртэлх хувийн ашиг авах боломжтой.

Цаашид нөөц баялгаа үнэлж, урьдчилан худалдах, стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахад алтан хувьцаа эзэмших эрх зүйн орчин бий болгох, нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувийг эзэмших асуудлыг төсөлд тусгах, олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал 50 болон түүнээс дээш хувь, хувьцааг хөрөнгө оруулах үүрэг хүлээлгүйгээр эзэмших зэрэг хувилбаруудыг судлах хэрэгтэй гэдгийг тухайн үед Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг санал, дүгнэлтдээ дурдсан байдаг.

Эх сурвалж: sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина2 цаг 9 минутын өмнөМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ2 цаг 16 минутын өмнөУлаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно4 цаг 54 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна4 цаг 57 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна5 цаг 55 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна5 цаг 58 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ6 цаг 34 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ6 цаг 42 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна6 цаг 47 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?6 цаг 51 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо6 цаг 53 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа7 цаг 26 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа7 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан7 цаг 38 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.