Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү


12-р сарын 11
12 цаг 11 минут

      Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалд ахмадууд ямар байр суурьтай буйг өндөр настан Д.Билэгдэмбэрэлээс тодрууллаа.

-Төрөөс ахмадуудын тэтгэврийг нэмэхгүйгээр зээлийн хугацааг сунгана гэсэн албажаагүй шийдвэр гаргасан. Хэрэв энэ шийдвэр албан ёсоор батлагдвал ахмадуудад бодитой дэмжлэг болж чадах уу?

-Бидэнд хэзээ ч бодит дэмжлэг болж чадахгүй. Ахмадууд энэ албажаагүй шийдвэр, шуум явж буйд үнэхээр сэтгэл хангалуун бус байгаа. Тэтгэвэр нэмэх болов уу гээд нүдээ ширгэтэл хүлээсэн. Түүнчлэн бидний зээлийн хугацааг сунгаад өгөөч гэж ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Яагаад тэтгэвэр нэмэх асуудал гэнэт зээлийн хугацаа сунгах ажил болж хувирсныг үнэхээр ойлгохгүй байна. Олон нийтийн сэтгэл зүйг үндсэн асуудлаас нь хөндийрүүлэх, өөр зүйлд сатааруулах улс төрийн тактик гэдэг нь юм уу, бүү мэд. Нэгдүгээрт, ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг уртасгана гэж хүн доромжлохоо болимоор байна шүү. Өнөөдрөөс ахмадууд жагсана гэдгээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлж эхэлсэн. Хэрэв жагсаал хөдөлгөөн өрнөвөл би ч нэгдэнэ.

-Анх эрх бүхий албан тушаалтнууд ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудалд хэрхэн хандаж байсан вэ?

-Анх Н.Учрал сайд тэтгэврийн зээлтэй ахмадууд сар бүр төлөлтөө хийгээд эм тариа, талх, сүүгээ авч чадахгүй байна гэж хэлж байсан. Улсын хэмжээнд 294 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийнхээ төлбөрт суутгуулдаг. Үлдсэн 17 хувийн орлогоороо ойр зуурын хэрэгцээгээ хангахад ч хүрэлцдэггүй. Зарим ахмадын тэтгэвэр тэр чигтээ зээл төлөхөд зориулагддаг гээд яриад л байсан шиг санагдах юм. Тэгээд тэтгэврийн зээл олгодог Төрийн банк, Хаан банк болон Монголбанкны удирдлагуудтай уулзана гээд л зовлон ойлгодог хүний дүрд тоглосон. Гэтэл гол асуудлаа огт ойлгоогүй байсан уу, эсвэл санаатайгаар ингээд байна уу, бүү мэд. Өнөөдөр хэлэлцэх асуудал нь хүртэл өөрчлөгдчихсөн байх жишээтэй. Зөв голдиролдоо явсан бол өнөөдөр ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэх байлаа. Орон нутгийн замуудыг засаад өгөөч гэхээр нийслэлийн бродюрыг сольж байгаа юм шиг зүйл боллоо шүү дээ.

-Ахмадууд зөвхөн тэтгэврээ л нэмүүлэх хүсэлтэй байгаа юу?

Тийм ээ, хүн доромжилж байгаа юм шиг 18 сараар зээл авсан ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож сунгана гээд л үүнийгээ нүдээ олсон шийдэл хэмээн магтаад байгаа юм. Бид тэтгэвэр нэмээд өгөөч гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү. Уг нь маш тодорхой хүсэлт тавьсан. Энэ тийм ойлгомжгүй байна гэж үү. Тэтгэвэр нэмсэн цагт л ахмадуудад бодит дэмжлэг болно. Түүнээс биш зээлийн хугацааг уртасгалаа гээд юу өөрчлөгдөх юм. Бид авдаг тэтгэврээ л авна. Өмнөхтэйгөө адил зээлийн хүүтэй. Ийм байхад юу нь бидэнд бодит дэмжлэг болох вэ?

Монголд 400 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Бидний авч буй тэтгэвэр нь ажилласан жил, хөдөлмөрийн нөхцөл, шимтгэлээс хамаарч их бага тогтоогддог. Гэвч инфляци, үнийн өсөлт амьдралд хүчтэй нөлөөлж байна. Бага тэтгэвэр авдаг ахмадууд өдөр тутмын хэрэгцээгээ хангахад үнэхээр хүндрэлтэй байдаг.

Тиймээс зээлийн хугацаа сунгах бус тогтмол мөнгөн дүнгээр тэтгэвэр нэмэх нь жинхэнэ бодит дэмжлэг болох юм. Гэхдээ 80 мянган төгрөгөөр нэмээд өгөөч гэсэн үг биш шүү. Асуудлаа зөв харж, ойлгодог болмоор байна.

Эх сурвалж: А.ДАВААДУЛАМ DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ2 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа2 цаг 34 минутын өмнөУИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв8 цаг 16 минутын өмнөНийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно8 цаг 31 минутын өмнөМАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав9 цаг 49 минутын өмнөТариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа10 сар 26. 12:58Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана10 сар 26. 12:52Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ10 сар 26. 11:32“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!10 сар 26. 10:44Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө10 сар 26. 10:36Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ10 сар 26. 9:58УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Цаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна10 сар 26. 9:00Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө10 сар 25. 10:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 25. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна10 сар 25. 10:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.