"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна


12-р сарын 12
9 цаг 40 минут

      Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдааны удирдамжийг танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 848 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний чиглэлд тусгагдаад буй эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зорилго:Энэхүү эсээ бичлэгийн уралдааны зорилго нь оюутан, сурагчдын дунд үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулахад оршино.

Агуулга:Монгол Улсын байгалийн баялгийн өнөөгийн ашиглалтын нөхцөлд дүн шинжилгээ хийж, байгаль орчны хамгаалал, эдийн засгийн үр ашиг, иргэдийн хүртээмж, төрийн хариуцлага, ил тод байдлын зарчимд тулгуурлан “зохистой ашиглалт”-ын ойлголтыг тодорхойлно. Мөн Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай уялдуулан бодит шийдлийн хувилбарыг санал болгох.

Хамрах хүрээ:Их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч.

Хамрах сэдэв:Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?

Тавигдах шаардлага:

Эшлэл, зүүлт: Оюуны хулгай (плажиаризм)-аас ангид байх, бусад зохиогчийн бүтээлээс эшилж буй тохиолдолд эх сурвалжийг заавал дурдах;

Үгийн тоо: Сурагч: 1000-1500, оюутан: 1500-3000, үгтэй байх;

Текст: Мөр хоорондын зай single, Arial фонт, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2.5 см хэмжээтэй байх;

Сэдэв: Зарласан сэдвийн хүрээнд, дурдсан хугацаанд багтаан ирүүлсэн байх;

Эх сурвалж:Эсээнд ашигласан эх сурвалжийн жагсаалтыг тодорхой, заавал бичсэн байх.

Хугацаа: Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг 2026 оны 01 дугаар сарын 05-ны өдөр шалгаруулна.

Эсээг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор info@prdi.mn мэйл хаягт хүлээн авна.

Шагналын сан:

Нэгдүгээр байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 1.500.000 төгрөг

Хоёрдугаар байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

Гуравдугаар байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 500.000 төгрөг

Тусгай байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 300.000 төгрөг

*Хугацаа хожимдсон болон агуулга, хэлбэрийн шаардлага хангаагүй бүтээлийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу!



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 13 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 37 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 36 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 44 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 47 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 52 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 14 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 19 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 23 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 28 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 13 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 21 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 10 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 18 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.