Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ


12-р сарын 12
10 цаг 58 минут

     БАНГКОК, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Камбожийн хил дээр долоо хоног орчмын турш үргэлжилсэн мөргөлдөөний дараа Тайландад парламентыг тарааж, 45-60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль зарлахаар болжээ. 

Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул гурван сарын өмнө үүрэгт ажилдаа орсон засгийн газрынх нь хувьд зарим асуудлыг зохицуулахад хүндрэл тулгараад буйг дурдаад, үүнд хилийн мөргөлдөөний үеэр хүний амь эрсэдсэнийг эш татсан байна.

“Зохих шийдэл бол парламентыг тараах явдал юм... энэ бол улс төрийн эрх мэдлийг ард түмэнд буцааж өгөх арга зам юм” гэж тэрбээр мэдэгджээ. Бизнесийн магнат А.Чарнвиракул 2023 оны наймдугаар сараас хойш томилогдсон Тайландын гурав дахь ерөнхий сайд юм. Тэрбээр энэ оны есдүгээр сард засгийн эрхийг авахдаа нэгдүгээр сарын эцэс гэхэд парламентыг тараана гэж мэдэгдэж байлаа.

Гэсэн хэдий ч одоо итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалттай тулгараад буй А.Чарнвиракул сонгуулийг хойшлуулсан байна. Мөн өнгөрсөн сард Тайландын өмнөд нутагт болсон үерийн гамшгийн улмаас 176 хүн амиа алдсантай холбогдуулан А.Чарнвиракул болон түүний “Тай үндэстний бахархал” нам хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Түүнчлэн парламентыг тараах шийдвэр нь Камбожтой мөргөлдөөн дахин дэгдээд буй үетэй давхцаж байна. Мөргөлдөөний үеэр 20 хүн амиа алдаж, олон зуун мянган хүн дүрвэжээ.

“Засгийн газар улс оронд тулгамдаж буй яаралтай асуудлуудыг хурдан шийдвэрлэхийн тулд төрийн захиргааны бүхий л арга хэрэгслийг ашигласан... гэхдээ улс орныг удирдахад тогтвортой байдал шаардлагатай” гэж Тайландын хаан Маха Важиралонгкорны гарын үсэг зурсан зарлигт А.Чарнвиракул бичжээ. Ерөнхий сайд өмнө нь өөрийг нь дэмжиж байсан парламентын хамгийн том нам болох залуу, дэвшилтэт үзэлт Ардын намын дэмжлэгийг алдсаны дараа парламентыг тараах шийдвэр гарсан байна. Ардын Нам болон прагматик, консерватив “Тай үндэстний бахархал” бол үзэл суртлын хувьд эсрэг тэсрэг үзэлтэй намууд юм.

Сөрөг хүчний эвслийн хувьд тодорхой нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэд А.Чарнвиракулыг Тайландын цэргийнхний боловсруулсан үндсэн хуулийн шинэчлэлийг эхлүүлж, дөрвөн сарын дотор парламентыг тараахыг хүссэн байна. Ардын нам одоо “Тай үндэстний бахархал” намыг уг хэлэлцээрийг биелүүлээгүй гэж буруутгаж байна. Мөн А.Чарнвиракулын засгийн газрыг Тайланд дахь луйврын төвүүдийг таслан зогсооход хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж, баасан гарагт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байсан гэж Тайландын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Тайланд улс сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн үймээн самуунтай байгаа бөгөөд шүүх хоёр ерөнхий сайдыг огцруулсан юм. А.Чарнвиракулын өмнөх Ерөнхий сайд Пхетхонгтхам Чинават Камбожийн хуучин удирдагч Хун Сенийг “авга ах” гэж дуудаж, Тайландын армийг утсаар шүүмжлэн ярьж байгаа нь ил болсны дараа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр огцорсон юм. Түүний өмнөх удирдагч Сретта Тависин шоронд хоригдож байсан хуульчийг засгийн газартаа томилсноор ёс зүйг зөрчсөн хэргээр огцорсон билээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 36 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 40 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 49 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 49 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 53 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.