Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна


12-р сарын 12
11 цаг 04 минут

     2025 оны эхний 11 сарын байдлаар халтиргаа, гулгаанаас үүдэлтэй гэмтсэн 5365 хүн ГССҮТ-өөс тусламж, үйлчилгээ авчээ

“Өвлийн улирал” гэхээр хамгийн түрүүнд танд юу бодогддог вэ. Цаа бугаа хөлөглөсөн өвлийн өвөө, цасан охин, шинэ жилийн баяр нэг бодогдоход Алтан тэвшийн хөндийд аж төрөх Улаанбаатарын иргэдийн бодлыг ханиад томуу, халтиргаа гулгаа эзэгнэх болов. Эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын газар нутаг дээр одоогийн дэлхий ертөнц оршин тогтносон тэр үеэс цас орсоор ирсэн. Уг үзэгдэл нь ширүүсвэл нүүдэлчин монголчуудын хувьд зуд, шуурга болдог байсан бол орчин үеийн нийслэл байгуулаад сууринд шилжсэн иргэдийн гэмтэл бэртлийн үе болоод байна. Энэ тухай нөхцөл байдлыг иргэдээс тодруулахад “Хүүхдээ цэцэрлэгт нь зөөх, ажилдаа явах гээд завгүй цагийн хуваарьтай хүмүүс нэгээс нөгөө рүү яарч явахдаа ширүүхэн алхвал халтирч уначих гээд хэцүүхэн л байна. Том үүргэвчтэй хүүхдүүд цүнхэндээ дийлдээд унаж байгаа ч харагддаг. Настай хүмүүст бүүр л хэцүү байдаг байх. Аав ээжийгээ хол битгий яваарай гэдэг” гэх байр суурийг илэрхийлж байв.

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 онд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 10.267 хүн тусламж үйлчилгээ авчээ. Харин 2025 оны эхний 11 сарын байдлаар 5365 хүн, арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 595 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ оны эхний 11 сарын байдлыг хүйсээр авч үзвэл 3151 эрэгтэй, 2212 эмэгтэй хүн байгаа юм. Хэдийгээр энэ тоо өмнөх оныхоос буурсан ч хүмүүс гэмтэж бэртэх нь хэвээр байгаа билээ.

Яаралтай тусламж аваагүйгээс үүдэн мэс заслын заалтад орж, эрхтнээ тайруулах  тохиолдол гардаг 

Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл байдгийг ГССҮТ-өөс мэдээлсэн юм. Ингэхдээ хүйтний улиралд даарахгүйн тулд гараа халаасанд хийж явахдаа тулж чадалгүй савж унах нь илүү ноцтой гэмтэл авахад нөлөөлдөг байна. Зарим тохиолдолд хөндлөн төмөр дээр халтирч унаад сүлбэгдэж, цаашлаад хам эрхтний гэмтэл авдаг аж. Энэ талаар тус төвийн их эмч Б.Наранхүүгээс тодруулсан юм.

Ингэхдээ тусламж үйлчилгээ үзүүлсний дараах эдгэрэлтийн явц нь хүн бүрд адилгүй буюу бодисын солилцооны ялгаатай байдлаас шууд хамаардаг байна. Тухайлбал, Чихэрийн шижин, сахарын өвчтэй иргэдийн захын санамж муу байдаг бөгөөд шарх сорви эдгэх, яс бороолох үе удаан байж болно. Түүнчлэн тухайн хүний цусан дахь ясны бороожилт дэмждэг уургийн хэмжээ, цусан дахь кальци, фосфорын хэмжээ, хам уураг зэрэг олон шалтгаан хүчин зүйл эдгэрэлтэд нөлөөлдөг байна. Үүнээс гадна монголчуудын хэнэггүй зан, харгалзах хүнгүйгээс гэртээ өнжих, дур мэдэн бариулах, сошиалаас буруу мэдээлэл авч гэрээр эмчлэхийг оролдох зэргээр бэртлээ хүндрүүлж, яаралтай тусламж аваагүйгээс үүдэн мэс заслын заалтад орж, эрхтнээ тайруулах  тохиолдол гардаг ажээ. Иймд тодорхой хэмжээний мэргэжлийн заавар зөвлөмжийг мэргэжлийн эмчээс авах нь зүйтэй юм. Тиймээс явган замын  зорчих хэсгээ зөв сонгож, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эмчийн зүгээс зөвлөсөн юм. 

“Монголын нөхцөлд тохироогүй зориулалтын зам биш байх”

Нийслэлд энэ онд 15 байршилд нийт 59.6 км  явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилсэн бөгөөд уг чулуун хавтан барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй алхахад саад болохгүй гэж холбогдох байгууллагынхан мэдэгдэж байв. Гэвч шинэ цасны дараа эсвэл дагтаршсан бага хэмжээний цас хайлж, шаварлаг байдал үүсгэх үед ихээр халтирч байгаа тухай иргэн Т.Тунгалаг байр сууриа илэрхийлж байв. Тэрээр 67 настай бөгөөд “Ойр ойрхон гишгээд бээрэх шахам явж байна. Өдөр нар гарахаар жоохон цас байвал хайлаад уядаад  халтираад ирэх юм. Энэ зам Монголын нөхцөлд тохироогүй зориулалтын зам биш байх. Нарны гэрэлд гялтагнаад л байх юм. Уг нь сайн арзгар барзгар байвал манайд тохирох байх” гэж байв.

Угтаа Хог хаягдлын тухай хуулийн 9.4.12-т нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоож, заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх хэмээн заасан байдаг. Гэвч зарим аж ахуй нэгж, байгууллагууд нөгөөх цасаа үүднээсээ холдуулаад олон нийтийн зам талбай руу овоолох эсвэл цэвэрлэхгүй байх нь ч бас бий. Харин бусад нийтийн зам талбайг хот тохижилтын албаны ажилчид болон дүүргийн иргэдийн бүлэг цэвэрлэдэг. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэдийн бүлгийн ажилтан М.Тооцоохүү “Биднийг хариуцсан дарга өглөө дагуулж гараад хариуцсан хэсгээ цэвэрлээд явдаг. Өнөөдөр дөрөвдүгээр хороо орчмын тоглоомын талбайг цэвэрлэж байна. Гэр хорооллын гудамж, жалга гээд бүгдийг л цэвэрлэдэг” гэж байв.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс улбаатай цаг агаарын үзэгдлийг бид удирдах боломжгүй тул тухайн байгууллага, хувь хүнд үүргээ ухамсарлаж, аюулгүй байдлаа хангаж зорчих шаардлагатай байна.

Эх сурвалж: П.Лхагважаргал "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 22 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 26 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо6 цаг 36 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов8 цаг 35 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ8 цаг 39 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ9 цаг 44 минутын өмнөХаагдсан зам, даваа байхгүй9 цаг 56 минутын өмнөАвлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.