3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ


12-р сарын 12
16 цаг 40 минут

      “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм. 

Хүнсний хувьсгалын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оруулж, Монгол Улс 937 үйлдвэртэй болсон төдийгүй 1000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлжээ. Мөн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 44 мянга гаруй ажлын байр бий болсныг ХХААХҮЯ-наас онцлон дурдав. 

2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхэлж байх үед манай улс 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортоор авдаг байсан байна. Харин хүнсний хувьсгал хийсэн 3.5 жилийн хугацаанд импортын хамаарал жил бүр 100 гаруй сая ам.доллараар багасаж, энэ оны 11 сарын байдлаар 379 сая ам.доллараар буурчээ. Тухайлбал, манай улс өндөгний хэрэглээнийхээ  45 хувийг л дотооддоо хангадаг байсан бол хүнсний хувьсгалын үр дүнд 80 хувь болж нэмэгджээ. Түүнчлэн 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна. 

Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Цаашид үр дүнд бүрэн хүрэхийн тулд экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх, ЖДҮ, хоршоодод очих санхүүжилтийн хүртээмж, шударга байдал, хөрсний доройтол, үрийн чанар, малын эрүүл мэнд зэрэг асуудалд төр, хувийн хэвшил хамтдаа анхаарч, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.3 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2522 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон байна. Энэ хөдөлгөөн зогсох ёсгүй. Цаашид тогтвортой үргэлжилж, Монгол Улс экспортлогч болох ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын хүнсээ худалдан авч хэвших нь үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжиж, урам өгч буй хэлбэр. Цаашлаад эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, амжилттай борлуулж буйг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байлаа. Тухайлбал “Гарааны био ундарга” ХХК хүнсний хувьсгал эхэлж байх үед үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 3 жил гаруйн хугацаанд борлуулалтын орлого нь 10 дахин нэмэгдэж, амжилттай ажиллаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт танилцууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 5 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 9 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 19 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 18 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 22 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.