“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай


12-р сарын 12
16 цаг 46 минут

      Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Ундраа” хүүхдийн зуслангийн газар нь төрийн байгууллагын эзэмшил, өмчлөлд биш иргэний нэр дээр байгаа нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй талаарх гомдлыг хянан шалгаж, шийдвэрлэв.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн “Ундраа” хүүхдийн зусланг уралдаант шалгаруулалтын аргаар гэрээ байгуулан хувьчлах шийдвэр гарч, улмаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г иргэн Ц.Ган-Очтой байгуулсан байна. Иргэн Ц.Ган-Оч нь тухайн үед “Ундраа” хүүхдийн зуслангийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд зааснаар зуслангийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллуулах, хүрсэн үр дүнг бууруулахгүй сайжруулах нөхцөлтэйгөөр ажиллах үүрэг хүлээсэн байв. Дээрх гэрээ хэрэгжиж эхэлснээс 3 хоногийн дараа буюу 2007 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Ган-Оч нь “Ундраа” хүүхдийн зусланг 100,000,000 төгрөгөөр тооцон өмчлөгчийн эрхийн 11/2007 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн З.Баясгалан-Төгөлдөрт худалдсан байна.

Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газар нь зохих хяналтыг хэрэгжүүлээгүйн улмаас иргэн Ц.Ган-Оч нь гэрээг ноцтой зөрчиж, “Ундраа” хүүхдийн зусланг ашиг олох замаар бусдад худалдан борлуулсан, 2007 оноос хойш зориулалтын дагуу ажиллуулаагүй байна. Тухайн асуудлаар Үндэсний Аудитын газраас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүгнэлт гаргасан боловч холбогдох төрийн байгууллагууд гэрээг цуцлах, хүчингүй болгох талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Мөн иргэн З.Баясгалан-Төгөлдөр нь хүүхдийн зуслангийн газрыг иргэний зуслангийн зориулалтаар ашиглаж хувийн барилга байгууламж барьсан, нэгж талбарын орц, гарцыг хаасан байгаа нь Газрын тухай хуулийг зөрчиж байх тул Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр тогтоол, 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох шаардлагатай байна.

“Ундраа” хүүхдийн зуслангийн газрыг төр өөрийн эзэмшилд буцаан авч, цаашид хүүхдийн зуслангийн зориулалтаар ажиллуулах боломжтой эсэхийг хянан шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан бичиг хүргүүллээ. Үүнтэй уялдуулан 2003 оноос хойш хувьчлагдсан “Өлзийт”, “Соёл” зэрэг хүүхдийн зуслангийн шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцээгүй байж болзошгүй асуудлыг хамтарсан Ажлын хэсэг томилон ажиллуулах талаар судалж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 52 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 56 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо8 цаг 6 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов1 сар 15. 13:27Нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ1 сар 15. 13:23YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.