Энэтхэгийн “SIS Certification PVT” болон Монгол Улсын “Эй Би Эс сертификейшн” компанийн аудиторууд өнгөрсөн сард хамтран аудит хийж, Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг бүрэн хэрэгжүүлж байгааг дахин баталгаажууллаа.
12 дугаар сарын 12-ны өдөр болсон сертификат гардуулах ёслолын арга хэмжээний үеэр тус стандартыг хэрэгжүүлэх нь банкны системийн хувьд чухал ач холбогдолтой болохыг талууд онцлоод Төрийн банк харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах, эрсдэлийг бууруулах тал дээр салбартаа манлайлан ажиллаж байна гэсэн юм. Мөн мэдээллийн аюулгүй байдлын соёл төлөвшүүлж, холбогдох хууль журмыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгааг баталгаажуулагч байгууллагуудын зүгээс тодотголоо.
Төрийн банк нь анх байгуулагдсан цагаасаа харилцагчийн мэдээллийг хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ирсэн бөгөөд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI-DSS (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартыг анхлан нэвтрүүлж байсан билээ.
Цаашид Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын стандартын хүрээнд шаардлагатай шинэчлэлт сайжруулалтыг тухай бүр хийж харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч байгууллагуудын итгэлцлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно.
Итгэл төгс - Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
1072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно.gif)

Сэтгэгдэл бичих