Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо


12-р сарын 13
11 цаг 45 минут

      Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж, (2025.12.12) өндөрлөлөө.

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монголын парламентын түүхэнд зургаа дахь удаагийнх, дундаж ирц хамгийн өндөр буюу 70 хувьтай байлаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсын эдийн засаг, зөвхөн өнөөгийн монголчуудад төдийгүй үр хойч, дараа дараагийн үед чухал төсөл хэвээр байх болно. Тиймээс бид энэ төслийн үр дагавар, цаашдаа ямар шийдэл гаргах талаар ийнхүү ярилцах цаг нь мөнөөс мөн гэж бодож байна” гэлээ. Гурван өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор хэн нэгнийг буруутгах зорилго байгаагүй гэдгийг тэрбээр тэмдэглээд гэрээ байгуулагдсанаас хойших 16 жилийн хугацаанд хоорондоо нүүр тулж уулзаж байгаагүй ч маргаантай, зөрүүтэй ойлголттой явж байсан хүмүүс өнөөдөр цуглаад хууль, журмын хүрээнд Монголын эдийн засгийн нийт хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө буюу 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаар ярьж байгааг тодотгосон.

Ирэх 2030 оноос Оюу толгой нь дэлхийн гуравдагч том зэс олборлогч болох талаар сонсгол даргалагч дурдаад “2006 он буюу 20 гаруй жилийн өмнөөс уул уурхайн чиглэлээрх дэлхийн том компанийн нэг “Рио Тинто” групп Монгол Улсад энэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, бид үүнд талархалтай хандах учиртай. Цаашаа олон арван жил түншилж, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтээгүүр, 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээний 16 жил буюу талаас илүү нь өнгөрсөн байна. Иймд бид гэрээ, хэрэгжилт, холбогдох үйл явц, үр дагаварт үнэлэлт, дүгнэлт хийж, шийдвэр гаргах цаг болсонтой маргах аргагүй. Монголчууд 3.5 саяулаа үүнийг ойлголоо. Асуудлаа хамтдаа, олон талаас, углуургаар нь ярилцаж, зөв тодорхойлж чадвал шийдэл, гарц нь олддог. Гол нь ард түмнийхээ өмнө, ил тод ярих ёстой. Өнгөрсөн хугацааны нэг алдаа бол мэдээллээ дандаа нууж хаасаар, бүх талд өдөр шөнө шиг ялгаатай, мэдээллийн маш тэнцвэргүй байдал бий болгожээ. Бүх оролцогч үүнээс бол хохирсон байна. Цаашид бид энэ байдлыг засах ёстой, нэг нэгэндээ илүү итгэх хэрэгтэй” хэмээсэн.

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоос, Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны үр дүнд Оюу толгой төслийн итгэлцэл дээр тулгуурласан, харилцан ашигтай шинэ эрин эхлээсэй хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв. Өнгөрсөн 20 гаруй жилийн үйл явдлын талаар гурван өдрийн сонсголын турш нээлттэйгээр, олон талаас нь хамтдаа ярилцахдаа Монгол Улсын эрх ашгийг тэргүүнд тавьж байснаа Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч О.Батнайрамдал хэлсэн.

Сонсголын эхний өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар; хоёр, гурав дахь өдөр буюу 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм. Энэ өдрүүдэд 14 телевиз, сайт сонсголын шууд дамжуулан улс орон даяар төдийгүй гадаад улсад байгаа монголчуудад үнэн, бодит мэдээллийг түгээж, нэгдсэн ойлголттой болох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Хянан шалгах түр хороо 2025 оны 07 сарын 02 өдрөөс хойш таван сар гаруйн хугацаанд ажилласан болохыг тэрбээр дурдаад, энэ хугацаанд түр хорооны гишүүд, нотлох баримтуудыг хянан шалгаж, дүгнэлт, шинжилгээ хийн олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулсан хянан шалгагч, шинжээчид бүгд “Энэ бол Монгол Улсын ард түмний өмч, Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой. Баялгийн эзэд үр шимээ хүртэх нь зүй ёсны хэрэг” гэдгийг мэдэрч байсан гэв. Энэ өдрүүдэд ард түмний өмчийг захиран зарцуулсан асуудлыг л ярилцсан болохоо тэмдэглээд “Сонсголоор хамгийн гол нь шийдэл гаргах ёстой, тэр нь бодитоор хэрэгжих ёстой” хэмээсэн.

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт энэ жил дуусаж байгаа учраас төслийн хувьд маш том шилжилт хийж байгаа, 16 жилийн бүтээн байгуулалтаас тогтвортой олборлогч, томоохон үйлдвэрлэгч компани болж буйг сонсгол даргалагч О.Батнайрамдал онцлоод, иймд анх тохирсон 53 хувийн өгөөжийн талаарх тохиролцоогоо хангах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.  Эс бөгөөс эрсдэлтэй үр дагаврууд үүсэж болзошгүйг мөн хэлж байлаа. 

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг зүй ёсны хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой хэмээгээд “Өнгөрсөн 16 жилийнхээ алдаа, онооноос суралцаад, байгалийн баялгаа ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үүрэг энэ цаг мөчид бидний нуруун дээр ирээд байна. Тийм болохоор нам, улс төр хамаарахгүйгээр монголчууд энэ цаг мөчид нэгдэн, хамтдаа шийдэл гаргаад урагшлах ёстой” гэлээ.

Төгсгөлд нь тэрбээр гурван өдрийн сонсголд оролцсон нийт гэрчүүд, ажиглагчид, оролцогчдод, сонсголын нээлттэй, ил тод байдлыг ханган, нийт монголчуудын мэдэрх эрхийг ханган ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонсголыг зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, хянан шалгагчид, шинжээчдэд, түр хорооны гишүүдэд талархал илэрхийлсэн.

Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах гурван өдрийн сонсголд нийт 300 орчим гэрчийг дуудсанаас 266 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж, 207 гэрч оролцсон нь дуудагдсан гэрчүүдийн 70 хувь байв. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээчээс гадна холбогдох төрийн таван байгууллагын 17 албан тушаалтан, төрийн өмчит хоёр байгууллагын таван албан хаагч, нэг ажиглагч, иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 52 оролцогч оролцсон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна1 цаг 22 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу2 цаг 46 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ3 цаг 44 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ3 цаг 53 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо3 цаг 56 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цагийн өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов5 цаг 22 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ5 цаг 27 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг5 цаг 31 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 36 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан6 цаг 21 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ6 цаг 29 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа6 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд6 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 18 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ7 цаг 26 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.