Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа


12-р сарын 13
11 цаг 48 минут

     Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, байгаль цаг уурын аюулт үзэгдэл, газар хөдлөлт, үер ус, халдварт цар тахал, гал түймрийн гаралтай аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэнээс гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо жилд дунджаар 50.000 орчимд хүрч, учирсан шууд хохирлын хэмжээ 330 тэрбум ам.долларт хүрлээ. Цаашид 2030 он гэхэд жилд тохиолдох гамшгийн тоо 560 хүрч, өнөөдрийн түвшнээс 40 орчим хувиар өсөх тооцооллыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын эрсдэлийн тайланд дурджээ.

Манай улсад нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо 2000 онд 2547 байснаас 2024 онд 5118 болж хоёр дахин нэмэгдсэн бол жилд 250 орчим хүн гамшиг ослын улмаас амь насаа алдаж байна. 2023-2024 онд нийт нутаг дэвсгэрийг хамарсан зудын гамшиг тохиолдож, 7.4 сая мал хорогдож, эдийн засагт 1.3 их наяд төгрөгийн хохирол учирсан, 2025 онд 273 удаагийн ой, хээрийн түймрийн улмаас 1.2 сая га ойт хээрийн талбай шатаж, 6.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Эдгээр баримт мэдээллийг өнөөдөр болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга Г.Занданшатар тус хурлыг нээж үг хэллээ.

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар биш дэлхий нийтэд системийн хэмжээнд авч үзэж байна. Мөн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлдэг болж байна. Эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Ерөнхий сайд энэ оны наймдугаар сард Үндэсний аврах бригадын алба хаагч нарын саналыг сонсож, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгосон. Ирэх жилийн улсын төсөвт тусгасан ажлууд, мөн Монгол Улсын Засгийн газар Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, арга хэмжээнүүд, Азийн хөгжлийн банкны зээлийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд зэргийг хэрэгжүүлснээр ирэх жилүүдэд онцгой байдлын албаны хөрөнгө оруулалт, хангалтыг шинэ шатанд хүргэнэ гэж зорьж байна гэлээ.

Улс, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, болзошгүй эрсдэлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд онцгойлон анхаарч, эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулахад дараах чиглэлээр анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болголоо.

  • Гамшгаас хамгаалах тухай хуульд “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгах,
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030 хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2025-2030 онд хэрэгжүүлэх гуравдугаар үе шатны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, бүхий л түвшинд хэрэгжилтийг өндөр хариуцлагатай зохион байгуулах,
  • Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарах, тэр дундаа нэн чухал дэд бүтцийн барилга байгууламж, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, эмнэлэг, сургуулийн гамшигт тэсвэртэй байдлыг стандартын дагуу хангах, төрийн өмчийн олон нийтийн болон худалдаа үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудад гал түймэр, газар хөдлөлтийн эрсдэлийн үзлэг хяналтыг эрчимтэй төлөвлөн зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах,
  • Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ган зуд, ой, хээрийн түймрийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог шинэчлэн сайжруулах, түймрээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг бүх түвшинд авч хэрэгжүүлэх,
  • Гамшигт тэсвэртэй байх, гамшгийн үед бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах чадавхыг аж ахуйн нэгжүүдэд бэхжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахыг Үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.

Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар гамшгийн эрсдэлийг бууруулах эрх зүй, бодлогын орчныг сайжруулах, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гамшгаас хамгаалах бүх нийтийн боловсролыг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, гал түймрийн аюулгүй байдлыг хангах, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тус тус зөвлөмж гаргаж, энэхүү зөвлөмжийг 2026-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, холбогдох зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу улс, орон нутаг, салбарын төсөвт тусгаж санхүүжүүлэхийг үндэсний зөвлөлийн гишүүд, орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт чиглэл болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа3 сар 2. 9:33Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ3 сар 2. 9:30Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо3 сар 2. 9:23Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв3 сар 2. 9:15УИХ: Энэ долоо хоногт (2026.02.23-03.01)3 сар 2. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн3 сар 2. 9:05Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан3 сар 1. 12:17Д.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна3 сар 1. 12:09Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ2 сар 28. 15:34Төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ2 сар 28. 15:27Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна2 сар 28. 15:16Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна2 сар 27. 13:47Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно2 сар 27. 13:44Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа2 сар 27. 11:45МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна2 сар 27. 10:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ2 сар 27. 10:16Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв2 сар 27. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.