Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ


12-р сарын 15
9 цаг 17 минут

     Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.12.13/ Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 100 айл орчмын нийтийн байрыг дахин төлөвлөх ажлын явцтай танилцлаа. Уг нийтийн байр нь 1947 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2022 оноос дахин төлөвлөх төсөлд хамрагджээ.

"Мөнх арвин булаг" ХХК сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн гүйцэтгэлийг хариуцаж байна. Төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 800 айлын орон сууцны 7 барилга, таван давхар үйлчилгээний төв, автомашины зургаан давхар зогсоол бүхий хороолол барих юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны гурван барилгыг ашиглалтад оруулж, зуу гаруй айл өрх байрны түлхүүрээ гардан авчээ. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд нь оруулахаар төлөвлөжээ.

Нийтийн цагаан байранд 360 өрх амьдарч байсан бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, хэрэглээний усаа зөөврөөр хангадаг, хана тааз нь нурах дөхсөн зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байжээ. Тийм учраас дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан ч 22 удаа амжилт олоогүй юм байна. Шалтгаан нь дэд бүтэц шийдэгдээгүй, ажил гүйцэтгэх нөхцөл хүнд зэргээс болж компаниудын сонирхолыг татдаггүй байжээ.

2020 онд нийслэлийн төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн санхүүжилтийг нь шийдвэрлэсэн байна. Харин 2022 онд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нийтийн байрны оршин суугчдын хүсэлтээр албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсанаар төсөл эрчимжихэд түлхэц өгсөн байна.

Төсөл амжилттай хэрэгжихэд оршин суугчдын оролцоо, идэвх өндөр байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Оршин суугчид төрийн бус байгууллага байгуулж, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 46 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 37 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 42 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 50 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 54 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 26 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 16 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 20 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 53 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 56 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.