Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно


12-р сарын 15
12 цаг 13 минут

     Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, өмчийн халдашгүй байдлыг хангасан, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тогтоосон хууль байхгүй байна. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглосон 40 гаруй хууль үйлчилж байна.

Олон улсын туршлагаас харахад иргэн, хуулийн этгээд аж ахуйн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхэлж, ашиг олох, төрийн зүгээс хувийн хэвшилтэй зөвлөлдөх тогтолцоог бүрдүүлж, хууль тогтоомж, аливаа шийдвэр гаргалтад олон талын оролцоог хангаж, саналыг сонсох, аж ахуйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагаж холбогдох бусад есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлд;

-Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмуудыг тусгасан. 

-Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан. 

-Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан. 

-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгосон. 

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах голлох асуудлыг тусгасан: 

Дагалдах бусад хуулийн төслөөр зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон, хязгаарласан зохицуулалтуудыг арилгахаар тусгажээ. 

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит долоон компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчит зургаан компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчит таван компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна. 

Энэхүү саналаар 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо буурах, олон нийтийн нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэх, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19-ээр буюу 18.8 хувиар бууруулж 82 болгохоор тусгажээ. 

Дараах төрийн өмчит хуулийн этгээдүүдийн энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд нээлттэй худалдахаар тусгажээ.  

-“Монголын цахилгаан холбоо” ХК;

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК;


-“Үндэсний давхар даатгал” ХК;

-“Монголын хөрөнгийн бирж” ХК;

-“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;

-“Шивээ овоо” ХК;

-“Багануур” ХК;

-“МИАТ” ТӨХК;

-“Төрийн банк” ХК;

-“Эрдэнэс Тавантолгой” ХК;

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

-“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;

-“Дулааны III цахилгаан станц” ХК;

-“Дулааны IV цахилгаан станц” ХК;

-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

-“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

-“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

-“Амгалан дулааны станц” ТӨХК



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 20 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 24 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо6 цаг 34 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов8 цаг 33 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ8 цаг 37 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ9 цаг 42 минутын өмнөХаагдсан зам, даваа байхгүй9 цаг 54 минутын өмнөАвлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө9 цаг 59 минутын өмнөЖарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.