УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна


12-р сарын 16
12 цаг 25 минут

     Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны "Их засаг" танхимд зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс төрийн үйлчилгээний цахимжилтаар хийсэн ажил багагүй ч,  хийх ажил их байна гээд тухайлбал, “e-mongolia” платформ  88 байгууллагын 1,268 үйлчилгээг 92 сая удаа үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 85 хувь болж 2.1 сая  хүнд үйлчилж байна гэв. Төрийн үйлчилгээний системийн ашиглалт нийт хэрэглэгчийн 30 хувьд тогтмол хүрсэн бөгөөд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр сүүлийн  дөрвөн жилд 18, 28 байраар тус тус урагшилсныг онцлон тэмдэглэв.

Цааснаас цахимд шилжихэд технологоос илүү дүрэм журмын гох дэгээ, хэвшиж тогтсон хуучинсаг хандлага, цаг үеэсээ хоцорсон тогтолцоо гол саад бэрхшээл болж буйг УИХ-ын дарга дурдав.

Тэрбээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа ч УИХ-ын даргын албыг хашиж байгаа энэ цаг  үед хиймэл оюун ашиглан төрийн бүтээмжийг өсгөх, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хүний эрхийг зөрчсөн эсэхэд онцгойлон анхаарч, шинжилгээ хийлгэсэн гэлээ. Тодруулбал, хувь хүний хүчин зүйл буюу ашиг сонирхолгүй хиймэл оюуны тусламжаар Үндсэн хуульд заасан 18 эрх, эрх чөлөөг 97 нэгж эрх болгон задалж, иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрх, эрх чөлөөг шинээр боловсруулж өргөн мэдүүлсэн болон хүчин төгөлдөр хуулиудад дүн шинжилгээ тусгайлан хийлгэсэн. Энэ бол хиймэл оюун, технологийн дэвшлийг  төрийн бодлого, хууль, шийдвэрийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ашиглаж нэвттрүүлэхэд онцгой алхам, дорвитой эхлэл болно гэдэгт итгэл төгс байна гэв.

Мөн зах зээл, бизнесийг төрийн хэтийдсэн зохисгүй оролцоо, компаниудын өмнө босгосон элдэв төрлийн хориг саадыг цэвэрлэж, чөлөөлөх зорилгоор хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюун ашиглан шинжилгээ хийж, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгааг илрүүллээ. 378 хуульд зөрчилтэй байж болзошгүй 1,323 заалт илэрсэн. Үүний дагуу 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлтгэлээ. Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарах болно гэдгээ Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.  

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, govstack шийдэл нь улс орнуудын Засгийн газарт тулгамдсан олон бэрхшээлийг туулж давах өргөн боломж юм. Govstack бол технологийн асуудлуудыг хялбар шийдсэнээр бодлогын ажилдаа төвлөрөх боломж олгож буй дэвшилтэт арга зам гээд энэхүү хэлэлцүүлгээр дэвшилтэт тэргүүн туршлагаас суралцаж, бүтээлч, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, төр, иргэндээ ээлтэй, шинэ санаа санаачилга арвинтай, бодитой үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Дараа нь Нэгдсэн Үндэсний байгууллагын суурин зохицуулагч Яап ван Хиердэн хэлэлцүүлэгт амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд аль ч улсын Засгийн газруудад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгааг онцлоод үүний хамгийн чухал асуудал нь үр нөлөөтэй, үр ашигтайгаар бүх түвшинд нэгдмэл хандлагаар ажиллах шаардлагатай байна гэлээ.

Монгол Улсын хувьд энэ чиглэлд дорвитой ахиц дэвшил, амжилтад хүрсэн. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд маш их амжилт олсон. Иймд өнөөдөр цахим дижитал шилжилтийг орон нутаг, төрийн бүх түвшинд хэрэгжүүлэхээр болж буйд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас онцгой анхаарч, тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагаас хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж байлаа.

Үргэлжлүүлэн Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацүко Окуда үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын дижитал шилжилтийн ирээдүйд стратегийн чухал хэлэлцүүлэг болж буйг тэмдэгдлээд дэлхийн бөмбөрцгийн газар зүйн байршлаас үл хамааран нас, хүйс, ажил мэргэжил, орлого, үл харгалзан дижитал шилжилтийн үр нөлөөг нь  хүн бүхэн хүртэх ёстой гэж үздэг гэлээ.

Олон улсын Азийн холбооны байгууллагаас Азербайжаны нийслэл Баку хотноо 12 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд салбарынхаа хөгжлийн бага хурлыг зохион байгуулсан. Уг бага хурлаас улс орнууд дижитал шилжилтийг хурдасгах, эрчимжүүлэх, хиймэл оюун ухааныг үр ашигтай ашиглах шийдвэр гарган хамтран ажиллахаар тогтсоныг дурдаад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “e-mongolia” хөтөлбөр их хувь нэмэр оруулж байгаа гэв.

Мөн тэрбээр, Монгол Улс дижитал, инновац, дэд бүтцэд хөрөнгө оруулсаар байгаа бөгөөд бүх түвшинд харилцан уялдаатай, мэдээллээ чөлөөтэй солилцож, боловсруулалт хийдэг хиймэл оюун ухааныг ашиглаж, хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх  зорилтуудыг хэрэгжүүлэхэд  бид дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд байна гэдгээ  мэдэгдлээ.

Хэлэлцүүлгийн эхний хэсэг “Төрийн дижитал шилжилтийн сорилт бэрхшээл ба шийдэл” сэдвийн хүрээнд болж, чиглүүлэгчээр нь Улсын Их Хурлын гишүүн, Инновац, Цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар ажилласан юм. Мөн хэлэлцүүлэгт Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацүко Окуда Олон улсын цахилгаан холбооны байгууллагын танилцуулгыг хийсэн бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран “Монгол Улсын дижитал шилжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: Ололт амжилт, хэрэгжиж буй төслүүд, гол бэрхшээлүүд болон сургамж, стратегийн чиглэл, зорилтууд”, Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын ГовСтак/GovStack/ төслийн ахлах менежер Набхонил Рой “Төрийн нэгдсэн /Whole-of-Government/ дижитал шилжилтийн ойлголт, ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа1 цаг 51 минутын өмнө"Оюутолгой" ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг Калининградын Арбитрийн шүүх гаргав3 цаг 54 минутын өмнөТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ5 цаг 3 минутын өмнөЭнэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ5 цаг 6 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна5 цаг 25 минутын өмнөЭнэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна7 цаг 25 минутын өмнөМонгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно7 цаг 49 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно8 цаг 25 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана8 цаг 28 минутын өмнөН.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй8 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн8 цаг 43 минутын өмнөЭлчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ12 сар 16. 0:00Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртжээ12 сар 15. 16:53Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв12 сар 15. 14:19Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 15. 14:14Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно12 сар 15. 12:13Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна12 сар 15. 10:52АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 15. 10:46Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 15. 10:41“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ12 сар 15. 10:35Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна12 сар 15. 10:07“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно12 сар 15. 10:03Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно12 сар 15. 9:22Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ12 сар 15. 9:17УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.1912 сар 15. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 15. 8:56Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.