ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ


12-р сарын 16
12 цаг 48 минут

      Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04  цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир  нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай байлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн талаар хуралдаан даргалагч танилцуулаад, Монгол Улсын ИХ Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу асуудлыг хэлэлцэж буйг тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй хэмээгээд, энэ чухал байгууллагыг удирдах үүрэг гүйцэтгэгчээр хэнийг томилох талаар тодруулав.

Хуралдаан даргалагч Сонгуулийн төв байгууллагын дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул хуульд заасны дагуу томилгооны сонсгол явуулах учиртайг дурдаад, тус байгууллагын даргад нэр дэвших хүн тодорхой болоогүй учраас Байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн даргад даалгасан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцуулсан.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сонгуулийн ерөнхий хорооны даргын өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын гишүүн С.Зулпхар, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр нэр бүхий гишүүд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд амралтын өдөр таарсан тохиолдолд дараагийн ажлын өдөрт шилжүүлэх нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг талаар дурдаж байсныг сануулаад, үүнийг хэрхэн зохицуулахаар тусгасныг лавласан.

Хуулийн төсөл санаачлагч Б.Уянга гишүүн, Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр нийтээр тэмдэглэх бүх баярыг бус зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх зохицуулалт болон өөрчлөгдсөн гэсэн хариулт өгсөн.

Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа1 цаг 50 минутын өмнө"Оюутолгой" ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг Калининградын Арбитрийн шүүх гаргав3 цаг 52 минутын өмнөТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ5 цаг 1 минутын өмнөЭнэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ5 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна5 цаг 24 минутын өмнөЭнэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна7 цаг 23 минутын өмнөМонгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно7 цаг 48 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно8 цаг 24 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана8 цаг 27 минутын өмнөН.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй8 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн8 цаг 42 минутын өмнөЭлчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ12 сар 16. 0:00Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртжээ12 сар 15. 16:53Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв12 сар 15. 14:19Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 15. 14:14Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно12 сар 15. 12:13Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна12 сар 15. 10:52АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 15. 10:46Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 15. 10:41“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ12 сар 15. 10:35Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна12 сар 15. 10:07“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно12 сар 15. 10:03Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно12 сар 15. 9:22Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ12 сар 15. 9:17УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.1912 сар 15. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 15. 8:56Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.