Биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа


12-р сарын 16
16 цаг 00 минут

    Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран “Спортоор тогтмол хичээллэе” уриан дор биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, 46 байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож буйг Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг тодотгоод, сар бүр тогтмол сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөсөн уулзалт хэлэлцүүлэг өнгөрсөн сард залуучууд, оюутнууд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаа сонсох, тэдний оролцоог сайжруулах чиглэлээр өрнөсөн хэмээсэн.

Энэ удаагийн уулзалтаар биеийн тамир спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулахад гол анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр амжилттай ажиллаж буй мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг танилцуулахаар бэлтгэснийг онцлов.

Хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа нээж үг хэлсэн. Тэрбээр, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо соёл, спорт, залуучууд, нийгмийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсролын гээд хүнтэй холбоотой нийгмийн асуудлуудыг зангидаж хариуцдаг ч яамдыг шууд удирддаггүй, асуудлыг нь шийдвэрлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр ажилладаг гэлээ.

Мөн биеийн тамир, спортын салбар нь хүн амын эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, залуу үеийг эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаар хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд, цаашид спортыг боловсрол, соёл, залуус, ахмадын асуудалтай уялдуулан нэгтгэж, Монгол Улс спортын амжилтаараа дэлхийд тэргүүлэх, нийтийн бие тамир, спортын хөгжил, тэр дундаа залуу үеийнхний дунд спортоор хичээллэх сонирхлыг дэмжиж хөгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв.

Тиймээс хүн амын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжлийн асуудлыг хэлэлцэх, залуу үеийнхний биеийн тамир, спортын сонирхлыг нэмэгдүүлэх, эерэг хандлагыг ихэсгэх, спортыг хөгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг уялдуулан сайжруулах, санал санаачилгыг бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллага, холбоод болон салбарын бүх оролцогчид хэлэлцэн дүгнэж, тодорхой гарц, шийдлүүдийг тодорхойлох нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилт болж буйг тодотгосон юм. 

Түүнчлэн Монгол Улсад хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт нэмэгдэж буй судалгааны үзүүлэлтүүдийг дурдан, иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, спортын холбоод, клубүүд, дасгалжуулагчид, тамирчдын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, дараах асуудлуудын хүрээнд санал солилцов. Үүнд:

  • Биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдсан асуудал;
  • Иргэдийн хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийг дэмжих бодлого, хөтөлбөрийн уялдаа;
  • Спортын дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн хөгжил;
  • Хүүхэд, залуучууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэх боломж;
  • Мэргэжлийн болон нийтийн биеийн тамир, спортын тогтолцоог боловсронгуй болгох шийдлүүд.

Уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь биеийн тамир, спортын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, хууль, эрх зүйн орчныг сайжруулах санал, шийдлийг салбарын оролцогч талуудын байр сууринд тулгуурлан тодорхойлоход оршиж байлаа.

Оролцогчид салбарын бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны зорилготойгоор хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн гарсан санал, дүгнэлтийг холбогдох бодлого, хууль тогтоомжид тусган ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороодоор хэлэлцүүлж, цаашдын бодлогын шийдвэрт ашиглах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа3 цаг 55 минутын өмнө"Оюутолгой" ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг Калининградын Арбитрийн шүүх гаргав5 цаг 58 минутын өмнөТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ7 цаг 7 минутын өмнөЭнэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ7 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна7 цаг 30 минутын өмнөЭнэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна9 цаг 29 минутын өмнөМонгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно9 цаг 54 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно12 сар 16. 9:26НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана12 сар 16. 9:23Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй12 сар 16. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн12 сар 16. 9:08Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ12 сар 16. 0:00Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртжээ12 сар 15. 16:53Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв12 сар 15. 14:19Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 15. 14:14Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно12 сар 15. 12:13Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна12 сар 15. 10:52АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 15. 10:46Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 15. 10:41“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ12 сар 15. 10:35Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна12 сар 15. 10:07“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно12 сар 15. 10:03Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно12 сар 15. 9:22Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ12 сар 15. 9:17УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.1912 сар 15. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 15. 8:56Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.