ЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив


12-р сарын 17
9 цаг 10 минут

       Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.12.16) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлон, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сонсголын тайланг танилцуулсан юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо явуулна.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131, 132, 133 дугаар зүйлийг тус тус  баримтлан нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулснаа тодотгов.

Нэр дэвшигч Санжаагийн Наранцогт нь Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж ирүүлсэн байна. Байнгын хороо холбогдох хууль, журмын дагуу энэ сарын 16-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсголыг Д.Үүрийнтуяа гишүүн даргалахаар тогтсон юм. Үргэлжлүүлэн тэрбээр нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсныг дэлгэрэнгүй танилцуулаад “Сонсголд 21 оролцогч, 14 ажиглагч бүртгүүлж, асуултаа урьдчилан ирүүлсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 61.3 хувь нь хүрэлцэн ирснээр сонсгол эхэлж, нэр дэвшигч С.Наранцогт тухайн албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар танилцуулга хийсэн” гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулсны дараа хаалттай хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, нэр дэвшигч С.Наранцогтын ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг хангасан хэмээн гишүүд үзэж, түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасныг үндэслэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал Санжаагийн Наранцогтыг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.

С.Наранцогт 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын их сургуулийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1993-1997 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Айси” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын дарга, 2017-2021 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021-2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурлын даргын санал, нэр дэвшигчийн сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Б.Жавхлан, Ч.Анар, Р.Сэддорж нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчээс томилогдсон тохиолдолд баримтлах бодлого, Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хангах талаар, ипотекийн зээлийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, дундаж давхаргын иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн талаарх байр суурийг нь тодруулж хариулт авсан. Үүний зэрэгцээ ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр ажиллах, гадаад валютын албан нөөцийг төрөлжүүлэх, төв банкны цахим мөнгө буюу CBDC (Central bank digital currency)-г нэвтрүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж,  үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны үндсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг захив.

Ийнхүү нэр дэвшигчийн талаарх сонсголын тайланг хэлэлцээд, Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 20 гишүүний 75 хувь буюу, 15 гишүүн дэмжлээ. Үргэлжлүүлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн.

Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэж хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал13 минут 10 секундын өмнөӨвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна48 минут 53 секундын өмнө63 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ1 цаг 26 минутын өмнөЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив1 цаг 52 минутын өмнөБүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно1 цаг 57 минутын өмнөӨнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана2 цаг 45 минутын өмнөМонголын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдах гэрээ байгууллаа2 цаг 52 минутын өмнөБүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ2 цаг 59 минутын өмнөД.Баярхүү: Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе3 цаг 2 минутын өмнөЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив3 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 цаг 59 минутын өмнөБиеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 16. 16:00"Оюутолгой" ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг Калининградын Арбитрийн шүүх гаргав12 сар 16. 13:57ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ12 сар 16. 12:48Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ12 сар 16. 12:45УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна12 сар 16. 12:25Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна12 сар 16. 10:26Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно12 сар 16. 10:02Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно12 сар 16. 9:26НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана12 сар 16. 9:23Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй12 сар 16. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн12 сар 16. 9:08Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ12 сар 16. 0:00Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртжээ12 сар 15. 16:53Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв12 сар 15. 14:19Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 15. 14:14Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно12 сар 15. 12:13Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна12 сар 15. 10:52АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 15. 10:46Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 15. 10:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.