Бүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ


12-р сарын 17
10 цаг 02 минут

     Менежер нь аливаа байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, удирпаг манлайлах үүрэгтэй гол удирдагч. Өөрөөр хэлбэл цагаан гартай, оффисын ажилтан, зааж зааварладаг дарга хүн гэсэн үг.

Төрийн өмчит компаниудад ийм дарга нар өнгөрсөн сонгуулийн дараа борооны дараах мөөг шиг хос хосоороо томилогджээ. Гэтэл өнөөх компани, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд нь сахил хүртээд шал дордов гэгч болсон.

Хяналт болон бүтээмжийн менежерүүд томилогдсон компаниудын алдагдал нь хэдэн арван тэрбумаар хэмжигдэж, үр ашиггүй худалдан авалт, захиргааны зардлын хэтрэлт нь байгууллагаа татаж унагахад хүрчихсэн. Тухайлбал, МИАТ компанид бүтээмж, хяналтын менежерүүд томилогдоод ажил нь сайжрах биш улам муудаж, алдагдал нь 10 тэрбумд хүрсэн нь хэвлэлүүдэд саяхан бичигдсэн. “ДЦС-4” ТӨХК-д 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдсанаас ашиглалтгүй болсон гэх мэтээр бүтээмжийн менежертэй болоод ч бүтэлтэй ажиллаж чадаагүй жишээ олон. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д 2024, 2025 онд тендерийн хуулийг зөрчин шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авч, хууль зөрчиж байхад өнөөх бүтээмж, хяналтын менежерүүд нь хаана байв? Энэ мэтээр бүтээмжийн менежер томилоод бүтэл нь улам “бөгсөөрөө эргэсэн” төрийн өмчит компани, үйлдвэрүүдийн уртаас урт жагсаалтыг гаргаж болно.

Өнгөрсөн зун ноцтой осол аваар гарсан “ДЦС-3” ТӨХК-иас эхлээд “Цемент шохой” ХХК, “Багануурын ДЦС” ТӨХК гээд алдагдалтай ажилладаг атлаа зардлаа хэтрүүлдэг, үр ашиггүй худалдан авалт хийж төсвийн мөнгийг “гарын салаагаар урсгаж” суудаг аж ахуйн нэгжүүд тоймгүй. Тэд бүгд бүтээмж болон хяналтын менежерүүдтэй.

Төрийн өмчит компаниудын өр төлбөр 2022 онд 21 их наяд байсан бол бүтээмжийн менежерүүд томилогдон ажилласан 2024 онд 22.8 их наяд төгрөг болж өссөн байна. Ганц жишээ дурдахад эрчим хүчний салбарын 28 компанийн 11 нь алдагдалтай ажилладаг. Төрийн өмчит компаниудын 40 хувь нь алдагдалтай ажилладаг, тэр 40 хувийн тэн хагас нь гурван жил дараалан алдагдалтай ажилласаар буй. Бүтээмж, хяналтын менежерүүд томилоод энэ байдал огт өөрчлөгдөөгүй, харин ч байгууллагын дотоод зардал, цалин хангамж нь л эрс нэмэгдсэн жишээ захаас аваад бий. Тиймээс бүтээмжийн бус алдагдлын менежерүүдийг цомхотгоно гэж Засгийн газар шийдээд буй нь хамгийн цагаа олсон, басхүү нэн яаралтай ажил хэрэг болгох шийдвэр мөнөөсөө мөн.

Эх сурвалж: sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ3 цаг 2 минутын өмнөЭрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо3 цаг 11 минутын өмнөCOP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна8 сар 14. 16:30У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна8 сар 14. 15:23Ерөнхий хяналтын сонсголын баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо8 сар 14. 12:42СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?8 сар 14. 12:38Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө8 сар 14. 12:33АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ8 сар 14. 11:13COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна8 сар 14. 10:05COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт8 сар 14. 9:59Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 14. 9:55“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?8 сар 14. 9:51Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 14. 9:461000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна8 сар 14. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 14. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 9:04Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 сар 13. 14:51Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 сар 13. 14:46С.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 сар 13. 14:38Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.