“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв


12-р сарын 17
15 цаг 58 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, С.Замира, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын 24 гишүүн “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын 19, 20, 21, 22, 23 дахь илтгэлүүд Монгол Улсад нийгмийн ажил, үйлчилгээ нь олон улсын жишгээр мэргэжлийн түвшинд хүртээмжтэй бус байгаагаас нэр тэргүүнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм, эдийн засгийн эрх зөрчигдөж, улмаар хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах зэрэг дагалдах эрсдэл үүсгэж байгааг дурджээ.

Түүнчлэн Монгол Улсад нийгмийн ажлыг хүн амын, нийгмийн онцлог хэрэгцээнд тулгуурлан,бие даасан онол-арга зүйтэй шинжлэх ухаан, практик чиг баримжаатай ажил, мэргэжил болохынх нь хувьд улам хөгжүүлж, бусад салбарын нэгэн адил системтэй мэдлэг, хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэн, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйл, зарчимтай байх шалгууруудыг нь хүлээн зөвшөөрч нийгмийн хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн одоогийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийгмийн ажлын чиг үйлчилгээний зохицуулалт, чиглэл, хамрах хүрээ, үйл ажиллагааг харилцан адилгүй тодорхойлж, зөвхөн тухайн салбарын онцлогийг харгалзан тусгасан нь хэт явцуу бөгөөд салбар дундын хамтын уялдаагүй, мэргэжлийн үйл ажиллагааг эрс ялгаатай байдлаар тодорхойлсон гэж дүгнэж байгаа аж.  Иймд нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн салбарынхаа үйлчилгээ, үйл ажиллагааг хүн амынхаа бодит хэрэгцээнд тулгуурлан хүргэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангуулах, халамж хамгаалал шаардлагатай бүлэгт хүрч очих, хүний  суурь хэрэгцээг хангах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 7 бүлэг 49 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа болон иргэний хэрэгцээ шаардлагад суурилж, нийгмийн ажлын мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зохицуулалт бий болгохыг зорьжээ. Тухайлбал  Өөрийгөө төлөөлөх чадваргүй, эсхүл насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхэм чанар, нэр төр, алдар хүндийг эрхэмлэсэн нийгмийн үйлчилгээг бий болгохын тулд хувь хүний мэдээллийг хариуцлагатайгаар хадгалж, зөвхөн шаардлагатай буюу аюулаас сэргийлэх болон судалгаа, үнэлгээний хүрээнд мэргэжлийн зорилгоор ашиглах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн өөрийн амьдралынхаа шийдвэр гаргах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө удирдах чадварыг дэмжихийн тулд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан бүх иргэдийг бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэхэд сургаж, ахиц дэвшлийг үнэлдэг хэм хэмжээг бий болгоно гэж үзэж байна. 

Хуулийн төсөл батлагдсаны батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжгүй иргэдийн  (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ганц бие эцэг эхчүүд гэх мэт) чадавх нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт сайжирна. Мөн нийгмийн хамгааллын тогтолцоонд чадваржуулах нийгмийн ажлын үйлчилгээг нэвтрүүлснээр ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүрч буй дэмжлэг туслалцаа үг өгөөжтэй болж санхүүгийн дарамтаас гарсан иргэд хэрэглээгээ нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төв талбайд мөсөн хотхон урлаж байна30 минут 55 секундын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв36 минут 45 секундын өмнөЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна42 минут 45 секундын өмнөЗүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина45 минут 12 секундын өмнөСтанцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна50 минут 7 секундын өмнөХүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ52 минут 47 секундын өмнөТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа57 минут 46 секундын өмнөХуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно59 минут 51 секундын өмнөЖ.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна1 цаг 3 минутын өмнөХяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо1 цаг 6 минутын өмнө“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 44 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 55 минутын өмнөӨвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна5 цаг 31 минутын өмнө63 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ6 цаг 7 минутын өмнөЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 34 минутын өмнөБүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно6 цаг 38 минутын өмнөӨнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана7 цаг 27 минутын өмнөМонголын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдах гэрээ байгууллаа7 цаг 34 минутын өмнөБүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ7 цаг 41 минутын өмнөД.Баярхүү: Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе7 цаг 44 минутын өмнөЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив8 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна8 цаг 40 минутын өмнөБиеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 16. 16:00"Оюутолгой" ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг Калининградын Арбитрийн шүүх гаргав12 сар 16. 13:57ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ12 сар 16. 12:48Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ12 сар 16. 12:45УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна12 сар 16. 12:25Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна12 сар 16. 10:26Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно12 сар 16. 10:02Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно12 сар 16. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.