Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно


12-р сарын 17
16 цаг 42 минут

     Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах зорилгоор Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай Засгйин газрын тогтоолын төслийг баталлаа. 

Тус тогтоолоор,

-Эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан,  эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох;

-Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

ХЗДХЯ-аас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 885 хуулиас хэдэн хуулиар хичнээн эрх олгосон талаар судалгаа хийжээ. Бие даасан 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 315 хуулийн 2403 эрх олгосон заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ шилжүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Хуулиар эрх шилжүүлэх байдал хэт өргөжсөнөөс захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн захиргааны хэм хэмжээний актын тоо тогтмол өсөж байна.

Тухайлбал, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актын тоо 2010 онд 681 байсан бол 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2724  болж, энэ хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. 

Тус тогтоолтой холбогдуулан хагас жилд 1000 журам хүчингүй болгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төв талбайд мөсөн хотхон урлаж байна1 цаг 21 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 26 минутын өмнөЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна1 цаг 32 минутын өмнөЗүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина1 цаг 35 минутын өмнөСтанцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна1 цаг 40 минутын өмнөХүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ1 цаг 42 минутын өмнөТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа1 цаг 47 минутын өмнөХуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно1 цаг 50 минутын өмнөЖ.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна1 цаг 52 минутын өмнөХяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо1 цаг 55 минутын өмнө“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 34 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 44 минутын өмнөӨвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна6 цаг 20 минутын өмнө63 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ6 цаг 57 минутын өмнөЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив7 цаг 23 минутын өмнөБүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно7 цаг 27 минутын өмнөӨнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана8 цаг 16 минутын өмнөМонголын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдах гэрээ байгууллаа8 цаг 23 минутын өмнөБүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ8 цаг 30 минутын өмнөД.Баярхүү: Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе8 цаг 33 минутын өмнөЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив9 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна9 цаг 30 минутын өмнөБиеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 16. 16:00"Оюутолгой" ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг Калининградын Арбитрийн шүүх гаргав12 сар 16. 13:57ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ12 сар 16. 12:48Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ12 сар 16. 12:45УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна12 сар 16. 12:25Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна12 сар 16. 10:26Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно12 сар 16. 10:02Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно12 сар 16. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.