ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа


12-р сарын 17
16 цаг 45 минут

       Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан, төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар Ажлын хэсгийн ахлагч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын дарга Б.Цэнгэл танилцууллаа. Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулсан гэсэн мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр өглөө.

Ажлын хэсгээс татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас гаргуулах авлагыг бууруулах, авлагад тооцсон хөрөнгийн цаашдын ашиглалт, зориулалтыг тогтоох болон төрийн байгууллагуудын зайлшгүй хэрэгцээнд нийлүүлэх, шилжүүлэх, худалдан борлуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, тодорхой үр дүнд хүрчээ.  Хөрөнгө буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулжээ. Танилцуулгатай холбогдуулан;

-“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-аас “Хөтөл” ХХК-д олгосон чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулах, “Хөтөл” ХХК -аас “Цемент шохой” ХХК-д оруулсан 275.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Цемент шохой” ХХК- энгийн хувьцаа нэмж гарган “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д эзэмшүүлэх;

-Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрт хураагдсан Шинэ яармаг хотхонд байрлах 924 м.кв талбай бүхий 2.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлчилгээ, оффисын зориулалттай, дотор засал нь дуусаагүй барилга, “Пирамид орд” ХХК-иас зээлийн өр төлбөрт санал болгосон, 648 м.кв талбайтай хоёр давхар цэцэрлэгийн зориулалттай, 100 хүүхдийн хүчин чадалтай, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Боловсролын сайдын багцад суулгах замаар боловсролын салбарт цэцэрлэгийн зориулалтаар ашиглах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төв талбайд мөсөн хотхон урлаж байна1 цаг 19 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 25 минутын өмнөЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна1 цаг 31 минутын өмнөЗүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина1 цаг 33 минутын өмнөСтанцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна1 цаг 38 минутын өмнөХүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ1 цаг 41 минутын өмнөТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа1 цаг 46 минутын өмнөХуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно1 цаг 48 минутын өмнөЖ.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна1 цаг 51 минутын өмнөХяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо1 цаг 54 минутын өмнө“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 32 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 43 минутын өмнөӨвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна6 цаг 19 минутын өмнө63 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ6 цаг 55 минутын өмнөЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив7 цаг 22 минутын өмнөБүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно7 цаг 26 минутын өмнөӨнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана8 цаг 14 минутын өмнөМонголын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдах гэрээ байгууллаа8 цаг 22 минутын өмнөБүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ8 цаг 28 минутын өмнөД.Баярхүү: Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе8 цаг 32 минутын өмнөЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив9 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна9 цаг 28 минутын өмнөБиеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 16. 16:00"Оюутолгой" ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг Калининградын Арбитрийн шүүх гаргав12 сар 16. 13:57ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ12 сар 16. 12:48Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ12 сар 16. 12:45УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна12 сар 16. 12:25Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна12 сар 16. 10:26Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно12 сар 16. 10:02Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно12 сар 16. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.