ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ


12-р сарын 18
9 цаг 45 минут

      Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо (2025.12.17) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, товын дагуу хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанд тус хорооны 25 гишүүнээс Х.Баасанжаргал, М.Сарнай, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаясгалан, Д.Ганмаа, С.Замира, О.Номинчимэг, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, С.Цэнгүүн, Х.Жангабыл, Ж.Батсуурь, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Ц.Мөнхтуяа нарын 15 гишүүн хүрэлцэн ирж, 60 хувийн ирцтэй хуралдав. Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хуралдааныг нээж, ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулсан. 

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийн тухай/ буюу тэдгээр иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлээс ирүүлсэн өргөдлийн тухай байв. Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэр биелэгдэхгүй гурван жил болсон тул биелэлтийг хангуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Өргөдлийг судалж, холбогдох санал танилцуулахаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нарт хуваарилсан хэмээн хуралдаан даргалагч танилцууллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүд холбогдох талуудтай уулзаж, тайлбар, мэдээлэл авч, санал гаргасан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хийсэн юм. Тэрбээр, Бэрхийн уурхайчдыг төлөөлөн “Асар их хүч” төвийн тэргүүн, иргэн Д.Алтангэрэл Монгол Улсын Засгийн газраас уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрт 4,790,480,334 төгрөгийг гаргах асуудлаар өргөдөл, гомдол гаргасны дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 85 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулсан байна. Мөн 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд 2013 онд байгуулагдсан ажлын хэсгээс нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлыг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлэх дүгнэлт гаргажээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5/2858 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг дэмжсэн ч тухайн үеийн Засгийн газраар шийдэгдээгүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №0404 тоот шийдвэрээр Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд мөн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0570 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Бэрхийн уурхайн үйл ажиллагаа 1954 онд эхэлж, улмаар 1999 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор “Монголсовцветмет” /Монголросцветмет/ нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, “Бэрх Уул” төрийн өмчит үйлдвэрийн газар, Засгийн газрын 2001 оны 442 дугаар тогтоолоор “Бэрх Уул” ТӨҮГ нь “Бэрх Уул” хувьцаат компани болсон. Уурхайг 2005 онд хувьчилж, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Бэрхийн уурхайчдын зүгээс “Юдентакс Тин Аудит” ХХК-аар хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, “Итгэлцүүр шинэчлэн тогтоох тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолыг үндэслэн нийт төлөөллийн эрхтэй 88 иргэнд хоёр удаа олгох 7,032,820,405 (долоон тэрбум гучин хоёр сая найман зуун хорин мянга дөрвөн зуун таван) төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоолол гаргуулсан байна. Улсын Их Хурлын гишүүд холбогдох талуудтай уулзалт зохион байгуулж тодорхой тайлбар, мэдээллийг авсан. Өргөдлийг судлан үзээд өргөдөл гаргагчийн хүсэлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа тул дараах саналыг гаргалаа. Үүнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын хуралдааны дараалалд оруулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарах, Монгол Улсын Засгийн газраас шүүхийн шийдвэрийн биелэлтийг шуурхай хангаж, Монгол Улсын 2027 оны төсөвт тусгахад анхаарах талаар Өргөдлийн байнгын хорооноос албан бичиг хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд нэр бүхий 112 иргэнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэн Д.Алтангэрэл оролцож, өргөдлийнхөө талаар үг хэллээ. Тэрбээр, асуудлын талаарх танилцуулга эхнээсээ ташаа явж ирсэн учраас энэ асуудал гурван жил гаруй хугацаанд шийдэгдэхгүй байгаа. Төрийн албан хаагчдын буруу тайлбар, танилцуулгаас болж иргэд их хохирдог юм байна. Бэрхийн уурхайг татан буугдсан, дампуурсан мэт танилцуулсан. Ийм зүйл байхгүй. Эрх зүйн актгүй учраас нотлогдохгүй зүйл. Хариуцах эзэнгүй гэдэг нь худал. Бэрхийн уурхайг төрийн өмчид харьяалалтай байх үеийн хохирлоо нөхөн төлүүлэх асуудал хөндөж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуультай холбогдох нөхөн төлбөр олгох зохицуулалтад хамаарна. Надад анх 290 хүн өөрсдийн нотлох баримт, итгэмжлэлээ өгч хандсан. Энэ хүмүүс хуульд заасан нөхөн төлбөрөө авах эрхтэй эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бичгээр хандахад, тус газрын дүгнэлтээр эдгээр иргэд хоёр удаагийн нөхөн төлбөр авах эрхтэй гэж дүгнэсэн. Би 2008 онд холбогдох газруудад уг бичгийг нь үзүүлж явахад ерөөсөө авч хэлэлцээгүй. Захиргааны хэргийн шүүх Төрийн өмчийн хорооны даргад "Бэрхийн уурхайд ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группт орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны хоёрдугаар сараар тасалбар болгож, өмнө нь мөрдөж байсан журмын дагуу “Монголросцветмет” нэгдлийн хариуцаж байх асуудлыг хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлсүгэй" гэж даалгасан байдаг. Улмаар шүүх уг асуудлыг "эс үйлдэхүй" гэсэн дүгнэлт шийдвэр гаргасан гэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал асуулт асууж, үг хэлэв. Юуны өмнө иргэний төлөөлөл болон олон жилийн турш хохирсон хүмүүсийн өмнөөс ажиллаж ирсэн Д.Алтангэрэлд талархал илэрхийлээд, хүний эрх зөрчигдсөн асуудал амаргүйг онцолж, олон жилийн хугацаанд шийдэхгүй байгаа учир шалтгааныг Засгийн газрын төлөөллөөс асуув. Хэдийгээр хариуцагч тал нь Засгийн газар боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа шалтгаан нь төсөв батлагдаагүйтэй холбоотой. Тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн ч санхүүгийн эх үүсвэргүйн улмаас хойшилсон хэмээн Засгийн газрын төлөөлөл хариуллаа.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, бид хууль батлаад л байдаг. Хэрэгжихгүй, цаасан дээр үлддэг бол баталсны хэрэг байхгүй. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо ирэх хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хяналт, шалгалтыг түлхүү явуулна. Төсвийн санхүүжилтгүй гэсэн шалтгаан хэр оновчтой эсэх, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй. Иргэний болоод захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт хангалтгүй, муу байна. Шүүхийн шийдвэр биелэхгүй олон жилээр сунжирдаг нь иргэдийг чирэгдүүлж, давхар хохироодог байдал үүссэнийг анхааралдаа авна гэв. 

Байнгын хороо ийн хэлэлцээд, Бэрхийн уурхайтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нараас гаргасан саналд үндэслэн яаралтай шийдвэрлүүлэх тухай дүгнэлтийг танилцуулахаар боллоо.

Үүний дараа иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол хэлэлцэх асуудлын дараалалд орсныг хуралдаан даргалагч танилцуулаад, хувь хүний өргөдлийг хэлэлцэх учраас хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргав. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал шинээр байгуулсан Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ хувь хүний нууцыг хүндэтгэх нь зүйн хэрэг боловч зарим тохиолдолд нээлттэй хуралдаж, төрийн чиг үүрэг бүхий бусад байгууллага, албан тушаалтанд шинэ жишиг болохуйц манлайлал үзүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан ийнхүү үргэлжилж, хүний хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг хэлэлцэхээр болсон тул хаалттай хуралдъя гэсэн горимын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь дэмжсэнээр хуралдаан хаалттай хэлбэрт шилжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов1 цаг 5 минутын өмнөШатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна4 цаг 28 минутын өмнөИнновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо5 цаг 22 минутын өмнөТөрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ5 цаг 31 минутын өмнөСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ5 цаг 39 минутын өмнөНэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно5 цаг 59 минутын өмнөБНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ6 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 55 минутын өмнөХ.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү6 цаг 56 минутын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 30 минутын өмнөВолейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно7 цаг 34 минутын өмнөӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ7 цаг 38 минутын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ7 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн7 цаг 47 минутын өмнөТөв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа12 сар 17. 16:45Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно12 сар 17. 16:42Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна12 сар 17. 16:40Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12 сар 17. 16:37“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 15:58АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 17. 12:48Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна12 сар 17. 12:1263 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ12 сар 17. 11:35ЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив12 сар 17. 11:09Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно12 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.