Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


12-р сарын 18
9 цаг 53 минут

      Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд (2025.12.17) Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын хамт Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, нийт 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг 14 чиглэл бүхий салбарт ангилан, 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан. Өнгөрсөн хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, тодорхой төрлийн тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгах, бүрэн цахимжуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Салбар бүрийн зөвшөөрөл олголтыг нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд энэ төрлийн харилцааг хуульчлаагүй тохиолдолд эрх бүхий этгээдийн баталсан захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулдаг байна.

Зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх хүрээнд олон улсын байгууллагаас хийсэн судалгааны тайлан, гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт, туршлагаас судлахад тусгай болон энгийн зөвшөөрлөөс гадна зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлэх замаар тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг аж.

Иймд олон улсын жишгийн дагуу мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг бий болгож, зарим төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх, тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зах зээлд нэвтрэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгардаг саад хоригийг багасгах хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Хуульд нийцээгүй захиргааны хэм хэмжээний акт, журмаар холбогдох харилцааг зохицуулж, зөвшөөрөл олголтыг хүндрүүлж байгааг арилгах, цахим болгож, зөвшөөрөл авах нөхцөлийг шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгохоор төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Үүний зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх аж.

Хуулийн төсөл батлагдсанаар үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бага эрсдэлтэй эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд үргэлжлэх, ахуйн хэрэгцээний зориулалт бүхий үйл ажиллагааг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх боломжтой болох аж. Үүний тулд мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгож, холбогдох журам, хяналт тавих зохицуулалтыг сайжруулж, мэдэгдэл хүлээн авах төрийн байгууллагын бүрэн эрх, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зохицуулалт, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй  тохиолдолд явцын хяналтаар шууд сунгадаг байх, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болох ач холбогдолтой юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов1 цаг 37 минутын өмнөШатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна5 цагийн өмнөИнновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо5 цаг 55 минутын өмнөТөрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ6 цаг 4 минутын өмнөСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ6 цаг 11 минутын өмнөНэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно6 цаг 31 минутын өмнөБНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ6 цаг 48 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 28 минутын өмнөХ.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү7 цаг 28 минутын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 2 минутын өмнөВолейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно8 цаг 6 минутын өмнөӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ8 цаг 10 минутын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ8 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн8 цаг 19 минутын өмнөТөв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа12 сар 17. 16:45Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно12 сар 17. 16:42Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна12 сар 17. 16:40Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12 сар 17. 16:37“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 15:58АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 17. 12:48Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна12 сар 17. 12:1263 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ12 сар 17. 11:35ЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив12 сар 17. 11:09Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно12 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.