Сөүл хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн 40 настай эрэгтэйг хуурамч гадаад валют солихийг завдсан хэргээр баривчлан саатуулжээ. Иргэн A нь өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-д Сөүл хотын Жунгу дахь валют солих цэгт хуурамч иен солихыг завдсан байна. Энэ нь ойролцоогоор 10 сая вон болох байжээ. Тухайн үед валют солих газраас уг хуурамч дэвсгэртүүдийн талаар тодруулахад тэрээр хэргийн газраас зугтаажээ.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Кёнги аймгийн Ханам дахь ажлын байрны гаднаас нь баривчилсан талаар мэдээллээ. Иргэн A нь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ажилладаг байсан байна. Хэргийг прокурын байгууллагад энэ долоо хоногт шилжүүлжээ.
Facebook
Twitter
Youtube


Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо
Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ
Ли Жэ Мён: Манай ард түмэн Нобелийн Энх тайвны шагналыг хүртэх эрхтэй
Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ
Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ
Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ
Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.gif)

Сэтгэгдэл бичих