Нэтфликсийн “Бие бялдар Ази” шоу нэвтрүүлгийн тусгай дугаар “Монголд тавтай морил” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Энэхүү дугаарт монголчууд Австрали, Солонгосын багийн найзуудаа эх орондоо урьж, найз нөхөрлөлийн хамтын аялал хийж байгаа тухай гарна. Австралийн хүчтэн Эдди Виллиамс, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён болон Амотти, Монголын ахлагч улсын арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нар оролцох юм.
Аяллын маршрутыг Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр өөрөө төлөвлөн гаргасан бөгөөд “Жинхэнэ Монгол маршрут” гэж онцолжээ. Аяллаар монголчуудын очих дуртай газрууд, ресторануудыг харуулах аж. Мөн “Cirque du Soleil”-ийн гишүүн Б.Лхагва-Очирын циркийн тусгай үзүүлбэр, сур харвааны тэмцээн зэрэг олон сонирхолтой зүйлийг үзүүлэхээр бэлдсэн байна.
Дөрвөн ангитай хийсэн энэхүү нэвтрүүлгийн эхний хоёр ангийг энэ сарын 24-ний 17:00 цагаас Нэтфликсээр цацна. Харин үлдсэн хоёр ангийг энэ сарын 31-ний 17:00 цагт цацах юм.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгчийн найз Х.Хэрлэн УБТЗ-д “сэлэм эргүүлж” байна гэв үү
МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
МОНГОЛЧУУД: 2022 оны онцлох 10 үйл явдал
Х.Баттулга зугтсан яллагдагч мөн үү биш үү?
Олон улсад 100 хувь тэтгэлэгтэй суралцахад нь бид тусалъя
Дата 2 дахин нэмэгддэг боллоо... Дуусна гэж санаа зоволтгүй ээ
БАЙР СУУРЬ: Иргэдээс авах ирэх жилийн татвар хэрхэн шийдэгдэв
ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна.gif)

Сэтгэгдэл бичих